Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадын иргэдийг нутаг буцаах Ажиллагаа эхлэв

Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудыг тойрсон ээдрээ даамжрахын хэрээр энэ бүс нутаг дахь хоёр том улсын зөрчилдөөн улам ширүүссээр. Параселийн арлуудын орчим газрын тос шахах цооног зоож эхэлсэнтэй холбоотойгоор Вьетнамд нанхиад иргэдийг эсэргүүцэн олон удаа жагссан. Вьетчнамчууд жагсаал хийж нанхиад эзэнтэй 100 гаруй үйлдвэр, оффис шатаан устгажээ. Энэ үймээний явцад БНХАУ-ын харьяат зуугаад иргэн гэмтэж, хоёр хүн амь үрэгдсэн байна.
Үймээний явцад Хятад болон бусад орны хөрөнгө оруулалттай мянга гаруй үйлдвэр ажиллагаагаа зогсоосон бол эдийн засгийн хохирлын хэмжээг 200 сая гаруй ам.доллар гэж мэргэжилтнүүд тооцож. Үүнээс болж Вьетнамын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээхгүйн тулд бүх үймээн самуун, жагсаал цуглаан намжсан, гадаадын бүх мэргэжилтэн, ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж байна хэмээн албан ёсоор мэдэгдсэн аж. Гэсэн хэдий ч байдал түгшүүртэй хэвээр тул 3000 гаруй нанхиад үндэстэнг Вьетнамаас Хятад руу нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Эхний ээлжинд шархадсан хүмүүсийг зөөхийн тулд ганц нисэх онгоц түрээсэлсэн бол одоо таван усан онгоц нэмж хөлсөлжээ. Хятад ба Вьетнамын маргаантай Параселийн арлууд орчим хятадууд газрын тосны цооног байрлуулсны дараа Вьетнамын бүх том хотод нанхиадуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн юм. Хятадын эрх баригчд иргэдээ нутаг руугаа зөөх ажиллагааг идэвхтэй явуулж байгаа нь хамгийн том түгшүүр. Учир нь, ийм ажиллагааны дараа гол төлөв өргөн хэмжээний байлдаан эхэлдэг. Бүс нутагт ноёлох нөлөө бүхий хоёр том улс ийнхүү дайтвал тун таагүй гэдэг нь мэдээж.

0 Сэтгэгдэл