Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хориг авсан, авахуулсан хоёр адилхан хохирно
Украины хэрэг явдалтай холбоотойгоор өрнөдийн орнууд Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан хэвээр. Хориг арга хэмжээ авагчдын хамгийн эгнээнд Канад орж байгаа. Тус улс Оросын янз бүрийн компанийн эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан.
Ийм нөхцөлд Оросын талаас Канадын “Bombardier” компанитай байгуулсан сэнсэт онгоцны хамтарсан үйлдвэр барих гэрээгээ цуцалжээ. Үйлдвэр байгуулах гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан аж. Тэр үед Оросын төрийн мэдлийн “Ростех” компани Канадын “Bombardier”-ийн үйлдвэрлэсэн “Q400” онгоц 100 ширхгийг худалдан авахаа мэдэгдсэн. Ингэхдээ Канадад үйлдвэрлэсэн 50 онгоцыг Орос худалдан аваад, дараагийн 50-ийг нь Оросын нутагт байгуулах хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэнэ гэж тохиролцжээ. Энэ наймаанаас Канадын компани 3,4 тэрбум ам.доллар авах ёстой байв.
Гэвч энэ оны гуравдугаар сараас эхлээд Украинтай холбоотойгоор Канадын тал төслийг түр зогсоосноо мэдэгдсэн юм. Компанийн захирал Бодуэн “Украинаас болж түр хойшлуулсан. Ямартай ч, бид хориг хэмжээ болгоныг дагаж мөрдөх бодолтой байгаа” гэсэн юм.
Ийм нөхцөлд Оросын тал цаашид хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй төслийг харж их хэмжээний мөнгө дэмий зарлагдах нь ашиггүй гэж үзэн цуцлах шийдвэр гаргасан нь энэ аж. Оросын Үйлдвэрлэлийн сайд “Барилгаа ч барьж эхлээгүй байгаа тул бодож эхэлсэн л дээ. “Bombardier” хориг арга хэмжээг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор хэлээгүй ч, Канадын эрх баригчдын сүржин мэдэгдэл эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэв. Харин Оросын Засгийн газарт цэргийн үйлдвэрлэлийг хариуцсан сайдын албан тушаал хашдаг, өрнөдийн эсрэг үзлээрээ алдартай Рогозин “Би ямагт “Bombardier”-ийн эсрэг байсан.
Өөрсдөө онгоцоо хийх хэрэгтэй. Хөөх шалтаг хайх гэж ажил удаахаас аварсан сэргэлэн канадчууддаа баярлалаа” гэсэн байна.
Украины хэрэг явдалтай холбоотойгоор өрнөдийн орнууд Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан хэвээр. Хориг арга хэмжээ авагчдын хамгийн эгнээнд Канад орж байгаа. Тус улс Оросын янз бүрийн компанийн эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан. Ийм нөхцөлд Оросын талаас Канадын “Bombardier” компанитай байгуулсан сэнсэт онгоцны хамтарсан үйлдвэр барих гэрээгээ цуцалжээ. Үйлдвэр байгуулах гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан аж. Тэр үед Оросын төрийн мэдлийн “Ростех” компани Канадын “Bombardier”-ийн үйлдвэрлэсэн “Q400” онгоц 100 ширхгийг худалдан авахаа мэдэгдсэн. Ингэхдээ Канадад үйлдвэрлэсэн 50 онгоцыг Орос худалдан аваад, дараагийн 50-ийг нь Оросын нутагт байгуулах хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэнэ гэж тохиролцжээ. Энэ наймаанаас Канадын компани 3,4 тэрбум ам.доллар авах ёстой байв.

0 Сэтгэгдэл