Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
500 мянган тажикууд гадаадад ажиллаж байна
Улс оронд нь амьжиргааны түвшин буураад ирэхээр иргэд нь ар гэрээ тэжээхийн тулд гадаадад ажиллахаар явдаг нь бичигдээгүй хууль. Зөвлөлт задран унасны дараа Төв Азийн улсууд тусгаар болсон. Тэнд одоо ч амьдралын түвшин доогуур. Оросын цагаачлалын албанаас гаргасан мэдээгээр энэ оны тавдугаар сарын байдлаар Орост Тажикистаны сая 300 мянга гаруй хүн ажиллаж амьдарч байна. Эдгээрээс 500 мянга орчим нь 19-29 насныхан. Гуравдугаар сард гаргасан мэдээгээр Тажикистаны сая 34 мянга хүн байжээ. Тэгэхээр ердөө хоёрхон сарын дотор тажик цагаачдын тоо 300 мянгаар нэмэгдсэн аж. Нэмэгдэх болсон гол шалтгаан нь дулаарч байгаатай холбоотойгоор Оросын нийт нутгаар барилгын ажил эхэлсэн явдал.
Тажикистан нь найман сая хүн амтай улс гэж тооцвол хүн амынх нь хөдөлмөрийн чадвартай, хамгийн идэвхтэй хүмүүс нь Орост ажилладаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нэг талаас ийм байдал Тажикистан улсад ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй хүмүүсээ дэмжих бодлого ямаршуу түвшинд байгааг байгааг харуулна. Нөгөө талаас Тажикистаны цагаачид жилдээ хоёр тэрбум орчим ам.долларыг ар гэр рүүгээ явуулдаг. Эдийн засагтаа цэгцтэй бодлого явуулан дэмжиж чадахгүй байгаа Тажикистаны эрх баригчдын хувьд ийм байдал тун ашигтай. Уурлаж бухимдан бослого хөдөлгөөн хийж магадгүй ийм олон хүн гадаад очиж ажиллаад ар гэрээ тэжээнэ гэдэг бухимдлыг намжаахын сацуу эдийн засгаа бүр унагачихалгүй авч явах боломж олгоно. Гэхдээ Орост ашиг багатай. Цагаачдын дийлэнх нь хууль бусаар ажилладаг учраас Орост авсан цалин хөлснөөсөө татвар төлдөггүйн дээр ажлын хөлсийг багасгах гол хүчин зүйл болдог.
Улс оронд нь амьжиргааны түвшин буураад ирэхээр иргэд нь ар гэрээ тэжээхийн тулд гадаадад ажиллахаар явдаг нь бичигдээгүй хууль. Зөвлөлт задран унасны дараа Төв Азийн улсууд тусгаар болсон. Тэнд одоо ч амьдралын түвшин доогуур. Оросын цагаачлалын албанаас гаргасан мэдээгээр энэ оны тавдугаар сарын байдлаар Орост Тажикистаны сая 300 мянга гаруй хүн ажиллаж амьдарч байна. Эдгээрээс 500 мянга орчим нь 19-29 насныхан. Гуравдугаар сард гаргасан мэдээгээр Тажикистаны сая 34 мянга хүн байжээ. Тэгэхээр ердөө хоёрхон сарын дотор тажик цагаачдын тоо 300 мянгаар нэмэгдсэн аж. Нэмэгдэх болсон гол шалтгаан нь дулаарч байгаатай холбоотойгоор Оросын нийт нутгаар барилгын ажил эхэлсэн явдал.Тажикистан нь найман сая хүн амтай улс гэж тооцвол хүн амынх нь хөдөлмөрийн чадвартай, хамгийн идэвхтэй хүмүүс нь Орост ажилладаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Нэг талаас ийм байдал Тажикистан улсад ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй хүмүүсээ дэмжих бодлого ямаршуу түвшинд байгааг байгааг харуулна. Нөгөө талаас Тажикистаны цагаачид жилдээ хоёр тэрбум орчим ам.долларыг ар гэр рүүгээ явуулдаг. Эдийн засагтаа цэгцтэй бодлого явуулан дэмжиж чадахгүй байгаа Тажикистаны эрх баригчдын хувьд ийм байдал тун ашигтай. Уурлаж бухимдан бослого хөдөлгөөн хийж магадгүй ийм олон хүн гадаад очиж ажиллаад ар гэрээ тэжээнэ гэдэг бухимдлыг намжаахын сацуу эдийн засгаа бүр унагачихалгүй авч явах боломж олгоно. Гэхдээ Орост ашиг багатай. Цагаачдын дийлэнх нь хууль бусаар ажилладаг учраас Орост авсан цалин хөлснөөсөө татвар төлдөггүйн дээр ажлын хөлсийг багасгах гол хүчин зүйл болдог.
0 Сэтгэгдэл
























