Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Ливийн цагаачидтай завь живжээ
Италийн Лампедуза хот руу нууцаар нэвтрэхээр хэдэн арван цагаач суулгаж явсан завь Ливийн эрэг орчим живсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Ослын газар руу Италийн цэргийнхэн байлдааны усан онгоц, нисдэг тэрэг явуулсны ачаар 200 орчим цагаачийг аварсан ч 20 орчим нь живжээ. Үүнтэй төстэй өөр нэгэн хэрэг долоо хоногийн хүн өмнө гарсан юм. Тухайн үед хууль бус цагаачдыг тээвэрлэж байсан завь хөмөрсний улмаас 36 хүн амиа алдсан.
Италийн Лампедуза арал нь Африкийн эргээс ердөө 290 км-ийн зайтай байрладаг тул цагаачдын хөлд хамгийн их дарагддаг газар юм. Ялангуяа, “Арабын хавар”-аар Хойд Африкийн олон оронд иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдал үүсэхтэй зэрэгцэн иргэдийн амжиргааны түвшин эрс муудсаны дараа хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдсэн. Цагаачид Лампедуза арал орохын тулд завиныхаа даацыг гурав дөрөв дахин хэтрүүлдэг эсвэл машины дугуйнаас эхлээд цэвэр усны сав хүртэл гар доорх янз бүрийн материал ашиглан хөвөх хэрэгсэл хийж түүгээрээ 290 км замыг туулах гэдэг нь осол гарах гол шалтгаан болдог ажээ. Хууль бус цагаачид хүсч байсан арал дээрээ очвол л баян Европт сайхан амьдарна гэж боддог нь том төөрөгдөл болдог. Тэдний дийлэнхийг нь тусгай төвд байлгаж байгаад эхний боломж гармагц нутаг руу нь албадан буцаадаг юм.

0 Сэтгэгдэл