Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Өмнөд Суданы талаар тусгай шүүх нээж магадгүй
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Аюулгүйн зөвлөлд хандан Өмнөд Суданы иргэний дайны явцад хүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаах тусгай шүүх байгуулах санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Судан дахь НҮБ-ын салбараас тавьсан илтгэлд тус улсын Засгийн газар, босогчдын хооронд таван сар гаруй үргэлжилж байгаа мөргөлдөөний явцад талууд яс үндсээр ялгах зарчимаар аллага, хүчирхийлэл, хүн хулгайлах зэрэг ёс бус хэрэг үйлдэж байсныг нотлох хангалттай үндэслэл бий гэж үзсэн юм. Тиймээс одоо тусгай шүүх байгуулах хэсгийг Аюулгүйн зөвлөл л шийдэх үлдэв. Өмнөд Суданы хэргийг мөрдөх шүүх нээвэл хоёр талын цөөнгүй цэргийн дарга нар Олон улсын шүүхээр орж янз бүрийн шийтгэл авах магадлалтай.
Дэлхийн хамгийн шинээр байгуулагдсан улс гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Суданд өнгөрсөн оны сүүлээс эхлэн цуст мөргөлдөөн гарч эхэлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Салва Киир нь динка үндэстэн бол түүнийг сөрөн байлдаж байгаа дэд Ерөнхийлөгч Риек Машар нь нуэр үндэстнийх болохоор мөргөлдөөн яс үндсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болж буй. Мөргөлдөөн эхэлснээс хойш 800 мянга гаруй хүн амьд үлдэхийн тулд улс дотроо цагаачилснаас 80 мянга гаруй Өмнөд Судан дахь НҮБ-ын хүчний байгуулсан төвүүдэд толгой хорогдож байна.
Байдал энэ чигээрээ үргэлжилбэл энэ оны сүүлээр 12 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болно гэдгийг НҮБ-ийн удирдлага Өмнөд Судаанд анхааруулсан. Олон сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхээс аврах цорын ганц арга нь талууд хүчирхийллээ зогсоон энгийн номхон иргэдэд ургац хураах боломж өгөх явдал гэдгийг ч мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Аюулгүйн зөвлөлд хандан Өмнөд Суданы иргэний дайны явцад хүнлэг ёсны эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаах тусгай шүүх байгуулах санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Судан дахь НҮБ-ын салбараас тавьсан илтгэлд тус улсын Засгийн газар, босогчдын хооронд таван сар гаруй үргэлжилж байгаа мөргөлдөөний явцад талууд яс үндсээр ялгах зарчимаар аллага, хүчирхийлэл, хүн хулгайлах зэрэг ёс бус хэрэг үйлдэж байсныг нотлох хангалттай үндэслэл бий гэж үзсэн юм. Тиймээс одоо тусгай шүүх байгуулах хэсгийг Аюулгүйн зөвлөл л шийдэх үлдэв. Өмнөд Суданы хэргийг мөрдөх шүүх нээвэл хоёр талын цөөнгүй цэргийн дарга нар Олон улсын шүүхээр орж янз бүрийн шийтгэл авах магадлалтай. Дэлхийн хамгийн шинээр байгуулагдсан улс гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Суданд өнгөрсөн оны сүүлээс эхлэн цуст мөргөлдөөн гарч эхэлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Салва Киир нь динка үндэстэн бол түүнийг сөрөн байлдаж байгаа дэд Ерөнхийлөгч Риек Машар нь нуэр үндэстнийх болохоор мөргөлдөөн яс үндсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болж буй. Мөргөлдөөн эхэлснээс хойш 800 мянга гаруй хүн амьд үлдэхийн тулд улс дотроо цагаачилснаас 80 мянга гаруй Өмнөд Судан дахь НҮБ-ын хүчний байгуулсан төвүүдэд толгой хорогдож байна.
Байдал энэ чигээрээ үргэлжилбэл энэ оны сүүлээр 12 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болно гэдгийг НҮБ-ийн удирдлага Өмнөд Судаанд анхааруулсан. Олон сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхээс аврах цорын ганц арга нь талууд хүчирхийллээ зогсоон энгийн номхон иргэдэд ургац хураах боломж өгөх явдал гэдгийг ч мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
























