Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Орос улс хахуульд бүр идэгдчихэж
Орос улсад шүүхээр орж байгаа гурван хүний нэг нь авлигын хэрэгтэй холбоотой байна гэжээ. Хамгийн түгээмэл, их гардаг хэмжээний авлига бол 1-10 мянган рубль байна. Хоёрдугаар байрт 500-1000 рублийн авлига, хээл хахууль гэж Оросын Дээд шүүхийн шүүн таслах газрын судалгаагаар гарсан байна. Өнгөрөгч онд 10 мянган рублийн авлигын хэргээр 3255 хүн шийтгүүлжээ.
2013 онд тус улсад нийтдээ 8,5 мянган хүн авлигын хэргээр ял авч шийтгүүлсэн дүн гарчээ. Үүний өмнө жилд сайндаа л авлигын хэргээр 6000 орчим хүн шийтгүүлдэг байсныг бодоход хуулийн байгууллагууд урьдынхаасаа идэвхтэй ажилласан байна хэмээн хуульчид үзэж байна. Шүүхээр ял шийтгүүлж байгаа хүмүүсийн гуравны нэг нь авлига, хээл хахууль авсан хүмүүс байгаа юм.
Гэхдээ л оросын хууль сахиулагчдын сэтгэлийг зовоож байгаа зүйл бол илэрч шийтгүүлж байгаагаасаа илүүтэй нууц далд байдалд энэ гэмт хэрэг байсаар байгаа явдал гэж байна. Авлига өгч байгаа хүмүүсийг судлаад үзэхээр дунд боловсролтой хүмүүс дийлэнх байдаг нь ажиглагджээ. Судалгаагаар авлига өгөгчдийн гуравны хоёр нь дунд сургууль, техникум, коллеж төгссөн хүмүүс байж.
50 настай жолооч бол эргүүлийн цагдаатай таарахад 800 рубль өгөөд л салдаг нь амьдралд хэвшил болсон зүйл гэнэ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор галт тэрэгний буудал зэрэг газарт тамхи татсан хүмүүс 700 орчим рубль өгч байж цагдаагаас салдаг болсон гэнэ. Ер нь ямар нэгэн зөрчил гаргаж цагдаад гардуулсан хүмүүс машинд нь ороод асуудлыг дэвэргэлгүй салахын тулд цагдаагийн халаасанд мөнгө хийх нь бүр түгээмэл. Шүүхэд ирж байгаа хэрэг дотор 500 хүртэлх рублиэр цагдааг аргалах гэсэн хэрэг гэхэд л өнгөрсөн онд 706 байгаа аж. Ер нь нэг мянга хүртэл рублийн хэрэг 1418 байж. Энэ бол ихэвчлэн жижиг зөрчил гаргасан хүмүүсийн цагдаагийн ажилтнуудад өгсөн хэрэгт голдуу хамааралтай болж байгаа юм.
Гэтэл ямар нэгэн албан тушаалтны зэрэг дэв нь дээшлэх тутам авч байгаа авлигын хэмжээ нь зэрэг нэмэгдээд байдаг нь ёс. Их хэмжээний авлига авсан хэрэгт 122 хүн шийтгүүлсэн байгаа нь албан тушаалтан түшмэлүүд. Тэдний авлигын хэмжээ 100-150 мянган рубль түүнээс дээш ярина. Оренбург мужид гэхэд л шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхийг хүссэн нэгэн 200 мянган рубль амлаж байсан хэрэг өнгөрсөн онд гарчээ.
Юутай ч Орос улс авлигын хэргийг их бага гэхгүй илрүүлэн гэм буруутанд зохих шийтгэлийг оноосоор байна, гэхдээ л авлига гэдэг газар авсаар байна.
Энэ улс жижиг том гэхгүй авлигыг илрүүлэн шүүхээр шийтгэж байна. Харин манай улсад улам л нууц далд хэлбэрт шилжээд байдаг.

Орос улсад шүүхээр орж байгаа гурван хүний нэг нь авлигын хэрэгтэй холбоотой байна гэжээ. Хамгийн түгээмэл, их гардаг хэмжээний авлига бол 1-10 мянган рубль байна. Хоёрдугаар байрт 500-1000 рублийн авлига, хээл хахууль гэж Оросын Дээд шүүхийн шүүн таслах газрын судалгаагаар гарсан байна. Өнгөрөгч онд 10 мянган рублийн авлигын хэргээр 3255 хүн шийтгүүлжээ. 2013 онд тус улсад нийтдээ 8,5 мянган хүн авлигын хэргээр ял авч шийтгүүлсэн дүн гарчээ. Үүний өмнө жилд сайндаа л авлигын хэргээр 6000 орчим хүн шийтгүүлдэг байсныг бодоход хуулийн байгууллагууд урьдынхаасаа идэвхтэй ажилласан байна хэмээн хуульчид үзэж байна. Шүүхээр ял шийтгүүлж байгаа хүмүүсийн гуравны нэг нь авлига, хээл хахууль авсан хүмүүс байгаа юм.
Гэхдээ л оросын хууль сахиулагчдын сэтгэлийг зовоож байгаа зүйл бол илэрч шийтгүүлж байгаагаасаа илүүтэй нууц далд байдалд энэ гэмт хэрэг байсаар байгаа явдал гэж байна. Авлига өгч байгаа хүмүүсийг судлаад үзэхээр дунд боловсролтой хүмүүс дийлэнх байдаг нь ажиглагджээ. Судалгаагаар авлига өгөгчдийн гуравны хоёр нь дунд сургууль, техникум, коллеж төгссөн хүмүүс байж.
50 настай жолооч бол эргүүлийн цагдаатай таарахад 800 рубль өгөөд л салдаг нь амьдралд хэвшил болсон зүйл гэнэ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор галт тэрэгний буудал зэрэг газарт тамхи татсан хүмүүс 700 орчим рубль өгч байж цагдаагаас салдаг болсон гэнэ. Ер нь ямар нэгэн зөрчил гаргаж цагдаад гардуулсан хүмүүс машинд нь ороод асуудлыг дэвэргэлгүй салахын тулд цагдаагийн халаасанд мөнгө хийх нь бүр түгээмэл. Шүүхэд ирж байгаа хэрэг дотор 500 хүртэлх рублиэр цагдааг аргалах гэсэн хэрэг гэхэд л өнгөрсөн онд 706 байгаа аж. Ер нь нэг мянга хүртэл рублийн хэрэг 1418 байж. Энэ бол ихэвчлэн жижиг зөрчил гаргасан хүмүүсийн цагдаагийн ажилтнуудад өгсөн хэрэгт голдуу хамааралтай болж байгаа юм.
Гэтэл ямар нэгэн албан тушаалтны зэрэг дэв нь дээшлэх тутам авч байгаа авлигын хэмжээ нь зэрэг нэмэгдээд байдаг нь ёс. Их хэмжээний авлига авсан хэрэгт 122 хүн шийтгүүлсэн байгаа нь албан тушаалтан түшмэлүүд. Тэдний авлигын хэмжээ 100-150 мянган рубль түүнээс дээш ярина. Оренбург мужид гэхэд л шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхийг хүссэн нэгэн 200 мянган рубль амлаж байсан хэрэг өнгөрсөн онд гарчээ.
Юутай ч Орос улс авлигын хэргийг их бага гэхгүй илрүүлэн гэм буруутанд зохих шийтгэлийг оноосоор байна, гэхдээ л авлига гэдэг газар авсаар байна.
0 Сэтгэгдэл
2014.05.15
2014.05.15
2014.05.15