Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Украины зүүн мужууд салан тусгаарлахыг дэмжлээ
Украины Луганск, Донецк мужид салан тусгаарлах талаар санал асуулга болж дуусав. Санал асуулгад оролцогсдод “Донецк, Луганскын ардын бүгд найрамдах улс байгуулж, бие даасан тусгаар улс байгуулахыг дэмжиж байна уу” гэсэн ганц асуултад хариулсан байж.
Донецк мужид санал асуулга авахаар 1,5 мянга орчим санал хураах байр бэлтгэж ням гарагийн өглөөний 08:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл ажилласан байна. Харин Украины хүчний байгууллага, Үндэсний гвардийнхан орж ирснээс болж Красноармейскт санал асуулгыг 16,00 цагт зогсооход хүрчээ. Украины хүчнийхэн орон нутгийн сонгуулийн комисс байрлаж байсан хотын зөвлөлийн байрыг бүсэлсэн аж. Гэхдээ санал асуулгад нийт сонгогчдын 77,8 хувь болох 47 мянган хүн саналаа өгөөд амжжээ. Донецк мужид нийт 3,2 сая саналын хуудас бэлтгэсэн юм байна. Донецкийн Сонгуулийн төв хороо бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн сонгогчдын тооноос үл хамааран санал асуулгыг хүчинтэй гэж үзнэ гэж мэдэгдэж байна. 2,4 сая хүнтэй Луганск мужид сонгуулийн комисс насанд хүрсэн хүний тоогоор нийт 1,7 сая саналын хуудас тамгалж бэлтгэсэн байна. Сонгуулийн насны нийт хүний 80 орчим хувь нь санал асуулгад оролцсон болохоор тус мужийн Сонгуулийн хороо санал асуулгыг хүчинтэй гэж үзэн даваа гарагт дүн гарна гэж мэдээлжээ. Мужаа Ардын бүгд найрамдах улс гээд өөрийгөө тус улсын “амбан захирагч” тунхаглаад байгаа Валерий Болотов Украины хүчний байгууллагынхан тус муж руу бямба гарагт цэргийн техник цуваа ирүүлж байна гэж мэдэгдэж байсан ч санал асуулгын үеэр ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна.
Хүн амын дийлэнх нь орос үндэстэн энэ хоёр мужид Украинаас салан тусгаарлах санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцож санал хураах байруудын өмнө урт дараалал үүссэн байжээ.
Өрнөдийн орнууд энэхүү санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа мэдэгдээд байгаа.
Донецк мужид санал асуулга авахаар 1,5 мянга орчим санал хураах байр бэлтгэж ням гарагийн өглөөний 08:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл ажилласан байна. Харин Украины хүчний байгууллага, Үндэсний гвардийнхан орж ирснээс болж Красноармейскт санал асуулгыг 16,00 цагт зогсооход хүрчээ. Украины хүчнийхэн орон нутгийн сонгуулийн комисс байрлаж байсан хотын зөвлөлийн байрыг бүсэлсэн аж. Гэхдээ санал асуулгад нийт сонгогчдын 77,8 хувь болох 47 мянган хүн саналаа өгөөд амжжээ. Донецк мужид нийт 3,2 сая саналын хуудас бэлтгэсэн юм байна. Донецкийн Сонгуулийн төв хороо бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн сонгогчдын тооноос үл хамааран санал асуулгыг хүчинтэй гэж үзнэ гэж мэдэгдэж байна. 2,4 сая хүнтэй Луганск мужид сонгуулийн комисс насанд хүрсэн хүний тоогоор нийт 1,7 сая саналын хуудас тамгалж бэлтгэсэн байна. Сонгуулийн насны нийт хүний 80 орчим хувь нь санал асуулгад оролцсон болохоор тус мужийн Сонгуулийн хороо санал асуулгыг хүчинтэй гэж үзэн даваа гарагт дүн гарна гэж мэдээлжээ. Мужаа Ардын бүгд найрамдах улс гээд өөрийгөө тус улсын “амбан захирагч” тунхаглаад байгаа Валерий Болотов Украины хүчний байгууллагынхан тус муж руу бямба гарагт цэргийн техник цуваа ирүүлж байна гэж мэдэгдэж байсан ч санал асуулгын үеэр ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна. Хүн амын дийлэнх нь орос үндэстэн энэ хоёр мужид Украинаас салан тусгаарлах санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцож санал хураах байруудын өмнө урт дараалал үүссэн байжээ.
Өрнөдийн орнууд энэхүү санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа мэдэгдээд байгаа.
0 Сэтгэгдэл
























