Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Путин хээрийн сургууль удирдав
Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын стратегийн баллистик пуужин, далавчит пуужин харвасан хээрийн сургуулийг удирдсан тухай тус улсын сонин хэвлэлүүд мэдэгдэж байна. Хээрийн сургуулийн хүрээнд Плесецк сансрын буудлаас “Тополь” стратегийн пуужин харвасан нь Кура хээрийн сургуулийн төвд байрладаг байг амжилттай оносон аж. Мөн Өрнөд цэргийн тойргийн хээрийн сургуулийн төв дэх бөмбөгдөгч “Ту-95МС” онгоцноос зургаан далавчит пуужин харвасан нь байгаа оножээ. Үүнтэй зэрэгцэн Умард флотын бүрэлдэхүүнд багтдаг шумбагч онгоцноос хоёр стратегийн пуужин харвасан нь Баренцийн тэнгис, Агнуурын тэнгис дэх байг амжилттай онож. Мөн Төв цэргийн тойргийнхон тийрэлтэт сум харвагч “Ураган” ба “Град” системээр гал нээсэн нь товлосон байндаа тусчээ. Харин Капустин Яр дахь пуужинт дивизийнхэн тактикийн “Искандер-М” пуужин ба тийрэлтэт сум харвагч “Смерч” системээр буудсан нь мөн байгаа амжилттай оножээ. Үүний дараа Путин “Бид манай улсын стратегийн давших ба харвах хүчин байлдааны өндөр бэлэн байдалтай, хамтран ажиллаж чаддаг гэдгийг бэлхэнээ харлаа” гэжээ.
Украйнд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор сүүлийн үед манай хойд хөрш удаа дараалан хээрийн сургууль хийж НАТО, болон АНУ-д байлдааны өндөр чадвартай гэдгээ харуулсаар байгаа юм.
Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын стратегийн баллистик пуужин, далавчит пуужин харвасан хээрийн сургуулийг удирдсан тухай тус улсын сонин хэвлэлүүд мэдэгдэж байна. Хээрийн сургуулийн хүрээнд Плесецк сансрын буудлаас “Тополь” стратегийн пуужин харвасан нь Кура хээрийн сургуулийн төвд байрладаг байг амжилттай оносон аж. Мөн Өрнөд цэргийн тойргийн хээрийн сургуулийн төв дэх бөмбөгдөгч “Ту-95МС” онгоцноос зургаан далавчит пуужин харвасан нь байгаа оножээ. Үүнтэй зэрэгцэн Умард флотын бүрэлдэхүүнд багтдаг шумбагч онгоцноос хоёр стратегийн пуужин харвасан нь Баренцийн тэнгис, Агнуурын тэнгис дэх байг амжилттай онож. Мөн Төв цэргийн тойргийнхон тийрэлтэт сум харвагч “Ураган” ба “Град” системээр гал нээсэн нь товлосон байндаа тусчээ. Харин Капустин Яр дахь пуужинт дивизийнхэн тактикийн “Искандер-М” пуужин ба тийрэлтэт сум харвагч “Смерч” системээр буудсан нь мөн байгаа амжилттай оножээ. Үүний дараа Путин “Бид манай улсын стратегийн давших ба харвах хүчин байлдааны өндөр бэлэн байдалтай, хамтран ажиллаж чаддаг гэдгийг бэлхэнээ харлаа” гэжээ.Украйнд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор сүүлийн үед манай хойд хөрш удаа дараалан хээрийн сургууль хийж НАТО, болон АНУ-д байлдааны өндөр чадвартай гэдгээ харуулсаар байгаа юм.
0 Сэтгэгдэл
























