Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Гэр бүлийн гадуурх харилцаанд бүгд дургүй
Америкийн “Pew Research Center” байгууллагаас сонирхолтой судалгаа явуулжээ. Судлаачид гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орох, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орох, салалт, согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл хэрэглэх гэсэн сэдвээр 40 улсын 40 мянга гаруй хүнийг хамруулсан санал асуулга явуулсан байна. Саналга асуулгад оролцогсод дээр дурдагдсан сэдвүүдийг “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болно”, “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй”, “ёс суртахуунтай холбоотой асуудал биш” гэсэн гурван хариултын нэгийг сонгосон байна.
40 улсын 40 мянган хүн оролцоно гэдэг хариултын хувилбарыг янз бүр ойлгосон нь ойлгомжтой ч зарим нэг зүйл дээр сонирхолтой хариулт өгчээ. Тухайлбал, гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орохыг санал асуулгад оролцсон хүмүүсийн 78 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тодорхойлсон байна. Мөрийтэй тоглоомыг 62 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн. Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг 59 хувь нь эрс үгүйсгэсэн бол 46 хувь нь гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохыг шүүмжилж, гэр бүл салалтыг 24 хувь нь шүүмжилсэн байна.
Шашин шүтлэг, соёл, уламжлал гээд бүх зүйлээр ялгаатай 40 улсын 40 мянган хүн оролцсон гэхэд дийлэнх нь гэр бүлийн гадуур бэлгийн харилцаанд орохыг шүүмжилсэн байна. Ийм хариулт өгсөн хүмүүсийн тоогоор лалын шашинт Палестин тэргүүлсэн. Харин хөнгөмсөг явдалтай гэдгээрээ алдартай гэгддэг францчууд гэр бүлийн гадуурх мэхлэлт байх ёстой гэж хариулсан хүнээрээ давамгайлсан байна.
Америкийн “Pew Research Center” байгууллагаас сонирхолтой судалгаа явуулжээ. Судлаачид гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орох, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орох, салалт, согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл хэрэглэх гэсэн сэдвээр 40 улсын 40 мянга гаруй хүнийг хамруулсан санал асуулга явуулсан байна. Саналга асуулгад оролцогсод дээр дурдагдсан сэдвүүдийг “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болно”, “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй”, “ёс суртахуунтай холбоотой асуудал биш” гэсэн гурван хариултын нэгийг сонгосон байна. 40 улсын 40 мянган хүн оролцоно гэдэг хариултын хувилбарыг янз бүр ойлгосон нь ойлгомжтой ч зарим нэг зүйл дээр сонирхолтой хариулт өгчээ. Тухайлбал, гэр бүлийн гадуурх бэлгийн харилцаанд орохыг санал асуулгад оролцсон хүмүүсийн 78 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тодорхойлсон байна. Мөрийтэй тоглоомыг 62 хувь нь “ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн. Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг 59 хувь нь эрс үгүйсгэсэн бол 46 хувь нь гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохыг шүүмжилж, гэр бүл салалтыг 24 хувь нь шүүмжилсэн байна.
Шашин шүтлэг, соёл, уламжлал гээд бүх зүйлээр ялгаатай 40 улсын 40 мянган хүн оролцсон гэхэд дийлэнх нь гэр бүлийн гадуур бэлгийн харилцаанд орохыг шүүмжилсэн байна. Ийм хариулт өгсөн хүмүүсийн тоогоор лалын шашинт Палестин тэргүүлсэн. Харин хөнгөмсөг явдалтай гэдгээрээ алдартай гэгддэг францчууд гэр бүлийн гадуурх мэхлэлт байх ёстой гэж хариулсан хүнээрээ давамгайлсан байна.
0 Сэтгэгдэл
























