Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Тайландын шүүх Йинглакийг огцрууллаа
Тайландын Үндсэн хуулийн шүүхэд Ерөнхий сайд Йинглак Шинаватра болон Засгийн газрын зарим сайдыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэргийг авч хэлэлцлээ. Үндсэн хуулийн шүүхээс Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра болон Засгийн газрын есөн сайдыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутай гэж үзэн огцруулах тогтоол гаргасан байна. Йинглак Шинаватраг 2011 онд Үндэсний аюулгүй байдлын дарга Тавил Плиенсриг эрх мэдлээ ашиглан өөрчилж, өөрийн намдаа ашигтайгаар шийдвэр гаргасанд буруутгасан аж. Шүүхээс Тайландын Засгийн газрыг хамгаалах үүднээс зөвхөн Үндэсний аюулгүй байдлын даргыг өөрчлөх ажилд гар бие оролцсон сайд нарыг л огцруулах шийдвэр гарч. Үүний дараа Тайландын Засгийн газар Йинглак Шинаватрагийн оронд Ниваттхумронг Бунсонгпайсаныг түр Ерөнхий сайдаар сонгосон байна. Йинглак Шинаватраг огцруулахаар Тайландын сөрөг хүчнийхэн, ард иргэд өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сард эсэргүүцэн боссон юм. Үүнтэй зэрэгцэн Тайландын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн тариаланчдад урамшуулах олгох хөтөлбөр нь бүтэлгүйтсэн нь Йинглакийг огцруулах хангалттай шалтгаан болсон байна. Мөн Йинглакийн эрсэг авилга, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэргүүд ч сөхөгдөн гарч иржээ. Харин Йинглак Шинаватра ард олны эсэргүүцлийг намжаахын тулд өнгөрсөн хоёрдугаар сард Тайландад парламентын ээлжит бус сонгууль явуулсан боловч үр дүнг нь хүчингүйд тооцсон. Йинглак Шинаватра нь парламентын сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцрохоо мэдэгдэж байсан.

0 Сэтгэгдэл