Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадыг Европтой холбосон төмөр зам ажиллаж эхэллээ
Өчигдөр цахим бүтээгдэхүүн, барилгын материал ачсан 40-н контейнер бүхий ачааны галт тэрэгний цуваа Төв Хятадын Хубей мужийн төвөөс шууд Европ орохоор хөдөлжээ. Ингэснээр Ухань-Шиньжан-Европ гэсэн шинэ төмөр зам тогтмол ажиллагаатай болж байгаа аж. Энэ төмөр замыг 2012 онд ашиглалтад оруулан албан ёсоор нээсэн ч, гаалийн бичиг баримтын бөглөлт, тээвэрлэлтийн өндөр зардал, тээвэрлэх барааны дутагдал гэсэн шалтгааны улмаас түр хаасан юм. Ийнхүү тогтмол ажиллагааг нь сэргээснээр эхний удаад сардаа хоёр удаа ачааны цуваа явуулж байгаад, энэ оны хоёр дахь хагасаас эхлэн долоо хоногт нэг цуваа явдаг хэмжээнд хүргэх аж. Ухань-Шинжан-Европ гэсэн төмөр замын нийт урт нь 10 мянга гаруй км. Зам нь Хубей мужийн Уханиас эхлээд Хэнань мужийн Женжоу, Шинжааны төв Өрөмч, Туркменистан, Казахстан, ОХУ, Беларусь гэсэн улсаар дайрч Польш, Чехэд хүрнэ. Зам туулах хугацаа 15 хоног байгаа нь далайн тээвэрлэлтээс нэг сараар хурдан, тээвэрлэлтийн зардал нь агаарын тээврээс 80 хувиар хямд тусч байгаа аж. Ингэснээр Хятадаас гарсан галт тэрэгний цуваа нарийн царигаар явсаар Туркменистан руу орохдоо өргөн царигт шилжин Польшийн хил дээр буюу Европын холбоо руу орж буцахдаа 1435 мм-ийн нарийн цариг руу шилжих юм.
0 Сэтгэгдэл
























