Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Зочид буудалд буухгүй байхыг уриалав
Холливудын одууд Брунейн хааны мэдэлд байдаг “Беверли Хиллз” зочид буудлаар үйлчлүүлэхгүй байхыг шаардсан кампанит ажил эхлүүлсэн байна. Лалын шашинт Бруней улс ижил хүйстэнтэйгээ явалдагчид, гэр бүлийн хүнээ мэхлэгч, үр хөндөлт хийсэн хүмүүст цаазаар авах хүртэл хатуу шийтгэл ногдуулдаг шинэ хууль баталсан учраас ийм арга хэмжээ явуулж байгаа аж. “Беверли Хиллз” зочид буудал Холливудын одуудын дунд алдартай, домог болсон газар. 1912 онд нээгдсэн энэ зочид буудалд Элизабет Тейлор, Ричарт Бертон, Ховард Хьюз гэх мэт алдартнууд амьдарч байсан бөгөөд одоо ч одууд энэ буудалд буухыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин одуудын эхлүүлсэн эсэргүүцлийн арга хэмжээний дараа одууд энэ зочид буудалд буух нь юу л бол. Учир нь, эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл тоон буудалд буусан олны танил хүн болгон шууд гомо нарыг үзэн ядагч, хэт хуучинсаг үзэлтэн гэсэн цол авч, цаашид шинэ кинонд тоглох боломж багасахтай зэрэгцэн сүүлд тоглосон киног нь үзэх хүмүүсийн тоо цөөрөхөд нөлөө үзүүлнэ. Калифорни мужийн Беверли Хиллз хотын зөвлөл хуралдаад Брунейн хааны баталсан хатуу хуулийг шүүмжлээд зочид буудлыг нэн даруй хотын зөвлөлд худалдахыг уриалжээ.
Хатуу хуулийг эсэргүүцсэн ажиллагаа Америкаар хязгаарлагдсангүй Брунейн хааны өөр нэг өмч болох Лондонд байдаг “Дорчестер” буудалд мөн л одуудыг буухгүй байхыг уриалсан байна.
Холливудын одууд Брунейн хааны мэдэлд байдаг “Беверли Хиллз” зочид буудлаар үйлчлүүлэхгүй байхыг шаардсан кампанит ажил эхлүүлсэн байна. Лалын шашинт Бруней улс ижил хүйстэнтэйгээ явалдагчид, гэр бүлийн хүнээ мэхлэгч, үр хөндөлт хийсэн хүмүүст цаазаар авах хүртэл хатуу шийтгэл ногдуулдаг шинэ хууль баталсан учраас ийм арга хэмжээ явуулж байгаа аж. “Беверли Хиллз” зочид буудал Холливудын одуудын дунд алдартай, домог болсон газар. 1912 онд нээгдсэн энэ зочид буудалд Элизабет Тейлор, Ричарт Бертон, Ховард Хьюз гэх мэт алдартнууд амьдарч байсан бөгөөд одоо ч одууд энэ буудалд буухыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин одуудын эхлүүлсэн эсэргүүцлийн арга хэмжээний дараа одууд энэ зочид буудалд буух нь юу л бол. Учир нь, эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл тоон буудалд буусан олны танил хүн болгон шууд гомо нарыг үзэн ядагч, хэт хуучинсаг үзэлтэн гэсэн цол авч, цаашид шинэ кинонд тоглох боломж багасахтай зэрэгцэн сүүлд тоглосон киног нь үзэх хүмүүсийн тоо цөөрөхөд нөлөө үзүүлнэ. Калифорни мужийн Беверли Хиллз хотын зөвлөл хуралдаад Брунейн хааны баталсан хатуу хуулийг шүүмжлээд зочид буудлыг нэн даруй хотын зөвлөлд худалдахыг уриалжээ.Хатуу хуулийг эсэргүүцсэн ажиллагаа Америкаар хязгаарлагдсангүй Брунейн хааны өөр нэг өмч болох Лондонд байдаг “Дорчестер” буудалд мөн л одуудыг буухгүй байхыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
























