Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Католик шашинтнуудын тоо өссөн
Христийн шашны хамгийн гол гурван урсгалын нэг католик шашинтнуудыг удирдан хянадаг төв Ватиканаас уг урсгалыг дагагчдын талаарх статистик мэдээг олон нийтийн хүртээл болгов. Статистик мэдээгээр шашны энэ урсгалыг дагагчдын тоог 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар харуулсан байна. Өдгөө христийн католик урсгалыг дагагчдын тоо 1,228 тэрбумд хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс 1,14 хувиар буюу 14 сая хүнээр нэмэгджээ.
Ингэснээр дэлхийн хүн амын 17,5 хувь нь католикууд болжээ. Гэхдээ энд баталгаатай мэдээ байхгүйн улмаас Хятад, Умард Солонгос дахь католикуудын тоог оруулаагүй гэдгийг Ватикон онцолсон байна. Энэ хоёр улсын католикуудыг ойролцоогоор 4,8 сая гэж багцаалж байгаа аж. Хойд ба Өмнөд Америк тивийн хүн амын 63,2 хувь нь католик бол Азийн тивийн хүн амын 3,2 нь энэ шашны урсгалыг дагадаг. Сүм хийдэд амьдардаг католик шашны лам, гэлэнмаа нарын тоо 413 мянга байснаа 414 мянга хүрч өсчээ. Дэлхийд голлодог шашин шүтлэгийг олон урсгалаар нь ялгалгүй авч үзвэл Христийн шашинтан 2,1 тэрбум, лалын шашинтан 1,3 тэрбум, энэтхэгийн уламжлалт шашинтан 900 сая, күнзийн сурталтан 394 сая, буддистууд 376 сая байдаг.
Христийн шашны хамгийн гол гурван урсгалын нэг католик шашинтнуудыг удирдан хянадаг төв Ватиканаас уг урсгалыг дагагчдын талаарх статистик мэдээг олон нийтийн хүртээл болгов. Статистик мэдээгээр шашны энэ урсгалыг дагагчдын тоог 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар харуулсан байна. Өдгөө христийн католик урсгалыг дагагчдын тоо 1,228 тэрбумд хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс 1,14 хувиар буюу 14 сая хүнээр нэмэгджээ. Ингэснээр дэлхийн хүн амын 17,5 хувь нь католикууд болжээ. Гэхдээ энд баталгаатай мэдээ байхгүйн улмаас Хятад, Умард Солонгос дахь католикуудын тоог оруулаагүй гэдгийг Ватикон онцолсон байна. Энэ хоёр улсын католикуудыг ойролцоогоор 4,8 сая гэж багцаалж байгаа аж. Хойд ба Өмнөд Америк тивийн хүн амын 63,2 хувь нь католик бол Азийн тивийн хүн амын 3,2 нь энэ шашны урсгалыг дагадаг. Сүм хийдэд амьдардаг католик шашны лам, гэлэнмаа нарын тоо 413 мянга байснаа 414 мянга хүрч өсчээ. Дэлхийд голлодог шашин шүтлэгийг олон урсгалаар нь ялгалгүй авч үзвэл Христийн шашинтан 2,1 тэрбум, лалын шашинтан 1,3 тэрбум, энэтхэгийн уламжлалт шашинтан 900 сая, күнзийн сурталтан 394 сая, буддистууд 376 сая байдаг.
0 Сэтгэгдэл
























