Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Юлия Тимошенко: “Бид Путиныг амьдаар нь олзолсон...хэзээ ч суллахгүй”
Украины ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа, “Баткивщина” намын тэргүүн Юлия Тимошенко “Украинчууд оросын ерөнхийлөгч Владимир Путиныг амьдаар нь улс төрийн хувьд олзолж авсан, бид түүнийг суллахгүй” гэж хэлсэн байна. Тэрээр энэ сарын 5-нд болсон хөдөөгийн төлөөлөгчид, орон нутгийн зөвлөлийн депутатуудын их хурал дээр ингэж мэдэгджээ. Юлия Тимошенко “Крымын нутагт хөл тавсан тэр мөчөөсөө эхлэн Путин урхинд орсон, эндээс гарч хэзээ ч чадахгүй” гээд “Украины ачаар дэлхий дахин Оросын ерөнхийлөгч Путин бол дэлхий дахины энхтайван, тогтвортой байдалд аюул учруулж байгаа, энхийг эрхэмлэгчдийн дайсан №1” гэдгийг мэдэж авлаа гэсэн байна.
Юлия Тимошенко ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа ОХУ болон тэдний ерөнхийлөгчийг ширүүн шүүмжлэх аясаар явуулж байгаа юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 17-нд шууд нэвтрүүлгээр ярихдаа “Хатагтай Тимошенког би хүний хувьд сайн мэднэ. Тэр оросын эсрэг цөмийн пуужин харвачих юмсан гэж сэтгэлийн хөөрлөөр бодож л байгаа. Би түүнтэй сайн танил” гэж хэлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тавдугаар сарын 25-нд болно.
Украины ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа, “Баткивщина” намын тэргүүн Юлия Тимошенко “Украинчууд оросын ерөнхийлөгч Владимир Путиныг амьдаар нь улс төрийн хувьд олзолж авсан, бид түүнийг суллахгүй” гэж хэлсэн байна. Тэрээр энэ сарын 5-нд болсон хөдөөгийн төлөөлөгчид, орон нутгийн зөвлөлийн депутатуудын их хурал дээр ингэж мэдэгджээ. Юлия Тимошенко “Крымын нутагт хөл тавсан тэр мөчөөсөө эхлэн Путин урхинд орсон, эндээс гарч хэзээ ч чадахгүй” гээд “Украины ачаар дэлхий дахин Оросын ерөнхийлөгч Путин бол дэлхий дахины энхтайван, тогтвортой байдалд аюул учруулж байгаа, энхийг эрхэмлэгчдийн дайсан №1” гэдгийг мэдэж авлаа гэсэн байна. Юлия Тимошенко ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа ОХУ болон тэдний ерөнхийлөгчийг ширүүн шүүмжлэх аясаар явуулж байгаа юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 17-нд шууд нэвтрүүлгээр ярихдаа “Хатагтай Тимошенког би хүний хувьд сайн мэднэ. Тэр оросын эсрэг цөмийн пуужин харвачих юмсан гэж сэтгэлийн хөөрлөөр бодож л байгаа. Би түүнтэй сайн танил” гэж хэлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тавдугаар сарын 25-нд болно.
0 Сэтгэгдэл
зочин
энэ нэг тэнэг хүүхэн өөрийгөө юу гээд бодсон юм болдоо. барууныхны хоол горьдсон гөлөг шиг баыйгаагаа мэдэхгүй байна гэж баймааргүй юм.агуу ялалтаа хүртэл өчүүхэн эрх мэдлээр худалдсан бузар хүүхэн юм аа
2014.05.08
























