Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хүн ам олонтой ч ажилгүйдэл хамгийн багатай орнууд
Аливаа нэг улсын эдийн засаг, санхүүгийн төлөв ямаршуу байгааг хамгийн тод харуулдаг зүйл нь ажилгүйдэл. Ажилгүйдэл их байгаа газар иргэд нь ядуу, нийгмийн бухимдал өндөр байдаг нь хууль. 2008 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын дараагаар ажилгүйдэл нэмэгдэж, олон тооны хувьсгал, үймээн самуун гарсан нь үүний тод жишээ. Ийм нөхцөлд хүн амынх нь тоо дэлхийд тэргүүлдэг орнууд ажилгүйдлийн хэмжээгээ хэдэн хувьд барьж байгааг харах сонин.


ОХУ

Оросыг Крымийн хэрэг явдлаас болж эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар хашраагаад эхэлсэн. Эдгээр хориг арга хэмжээний үр дүнд Орос хэдэн зуун тэрбум ам.доллараар тооцог­дох алдагдал хүлээж, эдийн засаг нь уналтад орно гэж тооцож байгаа. Гэвч одоогийн байдлаар Орост ажилгүйдэл 5,4 хувь байна. Ажилгүйдэл үүсэхэд гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлийн нэг нь “тархи урсах” гээч үзэгдэл. Олон жилийн турш сургаж бэлдсэн өндөр зэрэглэлийн, нарийн мэргэжлийн боловсон хүчин илүү өндөр цалин хайж гадаад руу явахыг “тархи урсах” гэж нэрлэдэг. Оросын боловсролын салбар асар их хэмжээний зардал гаргаж бэлдсэн боловсон хүчин нь ийнхүү гадаад руу гарч байгааг, гадаадаас орж ирж байгаа цагаачдаар нөхөх боломж байхгүй нь том асуудал болж хувирчээ.

Бразиль

Энэ оны эхний хэдэн сарын байдлаар Бразилийн ажилгүйдлийн үзүүлэлт 4,3 хувь байв. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байтал ажилгүйдэл нэмэгдэн 5,1 хувь болжээ. Бразилийн эрх баригчдын нэн даруй шийдэх ёстой гол асуудлын нэг нь 5,68 хувь хүрээд байгаа инфляц. Инфляц нэмэгдэхийг дагаад ажлын хүч татвар, суутгал гэх мэт зүйлс шаарддаггүй сүүдрийн эдийн засгийн салбар руу орох нь нэмэгдэж байгаа юм.

Мексик

2008 оны хямралын дараагаар энэ улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 6,3 хувь нь ажилгүй болж бөөн хэрэг мандсан. Ажилгүйдэл нэмэгдэхийг дагаад хар тамхины мафийн нөлөө нэмэгдэж, аллага хядлага, нийгмийн бухимдал өссөн. Гэвч эрх баригчид нь шуурхай арга хэмжээ авсны хүчинд ажилгүйдэл нь 4,7 хувь хүртэл буурчээ. Гэхдээ дийлэнх шинжээчид нь энэ үзүүлэлтийг зөвхөн албан ёсны дүн, бодит байдал дээр ажилгүйдэл хамаагүй их болсон гэдэгт санал нийлж байгаа гэнэ. Хүмүүс ажилгүй болсон гэж хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлэн албан ёсоор ажил хайхын оронд Бразильтай адилаар сүүдрийн эдийн засагт, өөрөөр хэлбэл хууль бус үйлдвэр, ажилд орох нь эрс нэмэгдсэн аж.

Хятад

БНХАУ-ын албан ёсны мэдээгээр ажилгүйдлийн түвшин ердөө дөрвөн хувь. Тэрбум хол давсан хүн амтай улс ийм бага ажилгүйдлийн түвшинтэй байна гэдэг үнэхээр сайшаалтай. Гэвч Хятадын Засгийн газраас үл хамаарсан судалгаа явуулдаг шинжээчид энэ улсын ажилгүйдлийн түвшнийг 20 хувь гэж тодорхойлж байна. Тиймээс аль мэдээ нь үнэн зөв тухай маргаан гарсаар. Ийм хүн амтай улс тэр бүгдийг ажлын байраар хангах амжилттай бодлого явуулна гэдэг тун ч амаргүй зүйл болохоор Хятадын эрх баригчдыг ойлгож болно.

Энэтхэг

Хүн амын тоогоор жил гаруй дараа Хятадыг гүйцэж түрүүлэх гэж байгаа энэ улсад ажилгүйдэл ердөө 3,8 хувь аж. Гэхдээ ажилгүйдэл нь жилийн 0,1 хувь гэсэн эрчимтэйгээр тогтмол нэмэгдэж байгаа аж.
0,1 хувь гэхээр ялихгүй тоо мэт санагдаж болох ч тэрбум хол давсан хүн амтай гээд тооцвол асар өндөр тоо болж хувирах юм. Ажилгүйдэл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтад таатай орчин бүрэлдээгүй, хүн амын дийлэнх нь боловсрол муутай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан