Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Банк 1,6 тэрбум ам.долларын торгууль төлнө
АНУ-ын Хууль зүйн яам Швейцарийн “Credit Suisse” банкнаас 1,6 тэрбум ам.долларын торгууль төлөхийг шаардаж байгаа тухай “Ройтер” агентлаг мэдэгдэв. Швейцарийн банкийг баян америкчуудад татвараас бултах, ашиг орлогын бодит хэмжээг нуухад тусласан гэж ийм хэмжээний торгууль төлөхийг шаардаж байгаа юм. Мөнгө угаах, татвараас зугатахад тусладаг оффшор бүсийн тухай дэлхийг хамарсан дуулианы үеэр Америкийн Хууль зүйн яамнаас мөрдөн байцаалт эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад татвараас зугатсан асар олон хэрэг илрүүлж, тухай бүрд оролцсон Швейцарийн банкуудыг торгож эхэлсэн. 2009 онд Швейцарийн “UBS AG” банкийг 1,02 тэрбум ам.доллараар торгосон ч харилцан тохиролцсоны үндсэн дээр 780 сая ам.долларыг бэлнээр авч байв. Тиймээс энэ удаад 1,6 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон “Credit Suisse” банк бодит байдал дээр хэдий хэмжээний торгууль төлөх вэ гэдгийг бүгд анхааралтай ажиглаж байна.

0 Сэтгэгдэл