Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
”Хүн аалз” үзүүлэхгүй гэснээс болоод 19 давхраас үсэрчээ
Индонезийн Жакарта хотод орон сууцны барилгын 19 давхраас таван настай хүүхэд үсэрч амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ. Хүүг үзэх дуртай киноныхоо баатар Хүн аалзыг дуурайгаад тэр өндрөөс үсэрсэн байх гэж гэр бүлийнхэн нь болоод цагдаагийнхан үзэж байна. Энэ харамсалтай явдал болохоос хэдхэн хормын өмнө хүү ээжээсээ театрт шинээр гарч эхэлсэн "Хүн аалз" киног үзье гэж гуйжээ. Гэвч ээж нь түүнд нэг настай жаахан дүү нь өвчтэй байгаа болохоор одоо үзүүлж чадахгүй гэж хэлсэн гэнэ. Үүнд гомдсон хүү унтлагынхаа өрөө рүү ороод дотроос нь түгжээд удалгүй цонхоороо гараад үсэрсэн байна. Хүүгийн ор цонхны хажууд учраас амархан гадагш гарсан бололтой.
Цагдаагийнхан хүүг амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд ганцаар суухдаа уран сэтгэмждээ хэт автаад киноны баатар шиг үсэрч чадна хэмээн өөртөө итгэснээс ийм эмгэнэлтэй явдал тохиолдсон гэж бодож байгаа аж. Гэрийнхэн нь ч талийгаач хүүг адал явдалт кинонд маш дуртай, хамгийн сүүлд "Төмөр хүн", "Captain America" киног үзээд гол дүрийн баатруудыг нь дуурайн жүжиглэдэг байсан гэж ярьжээ.
Энэ индонези хүүд тохиолдсон шиг эмгэнэлт хэрэг Лондонд ч бас гарч байсан. Зургаан настай Кевин гэдэг хүү хүн аалзыг дуурайж гурван давхрын цонхноос зүүгдэн явж байгаад унаж, амиа алдсан юм.
Индонезийн Жакарта хотод орон сууцны барилгын 19 давхраас таван настай хүүхэд үсэрч амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ. Хүүг үзэх дуртай киноныхоо баатар Хүн аалзыг дуурайгаад тэр өндрөөс үсэрсэн байх гэж гэр бүлийнхэн нь болоод цагдаагийнхан үзэж байна. Энэ харамсалтай явдал болохоос хэдхэн хормын өмнө хүү ээжээсээ театрт шинээр гарч эхэлсэн "Хүн аалз" киног үзье гэж гуйжээ. Гэвч ээж нь түүнд нэг настай жаахан дүү нь өвчтэй байгаа болохоор одоо үзүүлж чадахгүй гэж хэлсэн гэнэ. Үүнд гомдсон хүү унтлагынхаа өрөө рүү ороод дотроос нь түгжээд удалгүй цонхоороо гараад үсэрсэн байна. Хүүгийн ор цонхны хажууд учраас амархан гадагш гарсан бололтой. Цагдаагийнхан хүүг амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд ганцаар суухдаа уран сэтгэмждээ хэт автаад киноны баатар шиг үсэрч чадна хэмээн өөртөө итгэснээс ийм эмгэнэлтэй явдал тохиолдсон гэж бодож байгаа аж. Гэрийнхэн нь ч талийгаач хүүг адал явдалт кинонд маш дуртай, хамгийн сүүлд "Төмөр хүн", "Captain America" киног үзээд гол дүрийн баатруудыг нь дуурайн жүжиглэдэг байсан гэж ярьжээ.
Энэ индонези хүүд тохиолдсон шиг эмгэнэлт хэрэг Лондонд ч бас гарч байсан. Зургаан настай Кевин гэдэг хүү хүн аалзыг дуурайж гурван давхрын цонхноос зүүгдэн явж байгаад унаж, амиа алдсан юм.

0 Сэтгэгдэл
























