Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Сонгуулийн ажил хархнуудаас болж саатжээ
Энэтхэгт болж буй сонгуулийн ажил хэдхэн хархнаас болж саатахад хүрчээ. 814 сая сонгогчтой тус улс сонгуулийн саналын хуудсыг аль болох хурдан шуурхай тоолохын тулд санал тоолдог цахилгаан машин ашигладаг юм. Гэтэл Нью-Делигийн ойролцоох Газиабад хотын саналыг тоолохоор илгээсэн электрон машиныг хархнууд эвдэж сүйдлээд ажил уяж, сонгуулийн дүн гарах хугацааг хойшлуулж орхижээ. Саналын хуудас тоолох машиныг хадгалж байсан байр буудайн агуулахтай ойролцоо байсан нь ийм явдал гарахад хүргэсэн бололтой. Одоо сонгуулийн хорооныхон санал тоолохоос гадна машинуудаа хархнаас хамгаалж, устгах бас нэг ажилтай болжээ.
Хүн амын тоогоор дэлхийд хоёрт ордог Энэтхэг улсад сонгууль явуулж, санал тоолоход бүтэн зургаан долоо хоног шаардагддаг юм. 800 сая саналын хуудсыг гараар тоолох аргагүй учир 1998 оноос цахилгаан машин ашиглаж эхэлсэн юм байна. Тус улсын сонгогчид хэд хоногийн өмнө парламентын 543 гишүүнээ сонгосон юм.

Энэтхэгт болж буй сонгуулийн ажил хэдхэн хархнаас болж саатахад хүрчээ. 814 сая сонгогчтой тус улс сонгуулийн саналын хуудсыг аль болох хурдан шуурхай тоолохын тулд санал тоолдог цахилгаан машин ашигладаг юм. Гэтэл Нью-Делигийн ойролцоох Газиабад хотын саналыг тоолохоор илгээсэн электрон машиныг хархнууд эвдэж сүйдлээд ажил уяж, сонгуулийн дүн гарах хугацааг хойшлуулж орхижээ. Саналын хуудас тоолох машиныг хадгалж байсан байр буудайн агуулахтай ойролцоо байсан нь ийм явдал гарахад хүргэсэн бололтой. Одоо сонгуулийн хорооныхон санал тоолохоос гадна машинуудаа хархнаас хамгаалж, устгах бас нэг ажилтай болжээ. Хүн амын тоогоор дэлхийд хоёрт ордог Энэтхэг улсад сонгууль явуулж, санал тоолоход бүтэн зургаан долоо хоног шаардагддаг юм. 800 сая саналын хуудсыг гараар тоолох аргагүй учир 1998 оноос цахилгаан машин ашиглаж эхэлсэн юм байна. Тус улсын сонгогчид хэд хоногийн өмнө парламентын 543 гишүүнээ сонгосон юм.

0 Сэтгэгдэл
























