Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоож магадгүй
Хэрэгтнийг өнгөрсөн сард цаазаар авах ёстой байсан ч цаазаар авах үед судсаар хийж хэрэгтнийг үхэлд хүргэдэг тусгай бэлдмэлийг өөрчилсөн, өөрчилсөн тарилгын найрлагыг хуулийн дагуу хэрэгтэнд мэдэгдэх ёстой гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан аж. Урьд нь, Европоос худалдан авсан тусгай бэлдмэлээр хэрэгтнийг цаазаар авдаг байсан ч Европын холбоо нь тус бэлдмэлийг цаазаар авахаас өөр зориулалттай гэсэн шалтгаанаар Америк руу гаргахыг хориглосон юм. Үүний дараагаар Оклахома мужид цаазаар авах шинэ тариа гаргасан байна. Энэ тариа нь хэрэгтнийг ухаан алдуулдаг мидазалм, амьсгалыг зогсоодог векуронийн бромид, зүрхийг зогсоодог калийн хлорид гэсэн гурван бодисоос бүрддэг гэдгийг хэрэгтэнд таниулсны дараагаар цаазаар авах ажиллагааг эхлүүлжээ.
Гэтэл цаазаар авах үед тариа зохих ёсоор үйлчилсэнгүй, хийснээс 10 минутын дараа хэрэгтэн толгойгоо өндийлгөн юм бувтнаж эхэлсэн төдийгүй маш их өвдсөнөөс болж тарчилж 30 минут орчим болсон ажээ. Ажиллагааг хянаж байсан эмч нар энэ бүхнийг хараад тэвчсэнгүй зогсоож, хэрэгтний амийг аврах яаралтай арга хэмжээ авч эхэлсэн ч амжилтад хүрээгүй юм байна. Тариа үхэлд хүргэж чаддаг гэдгээ харуулсан ч хэрэгтнийг хэт удаан хугацаанд тарчилган “хүмүүнлэг бус” үйлчлэл үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзэв. Улмаар хүмүүнлэг бусаар цаазаар авах нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байгаа тул дараагийн цаазаар авах ялын гүйцэтгэлийг хойшлуулахаар болжээ. Ингэснэээр Локкетийн дараа цаазаар авахуулах ёстой байсан Чарльзк Уорнерийн ялын гүйцэтгэлийг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна.
“Amnesty International” байгууллагын мэдээлж байгаагаар 2013 онд АНУ-д 39 хэрэгтнийг цаазаар авсан аж.
Хэрэгтнийг өнгөрсөн сард цаазаар авах ёстой байсан ч цаазаар авах үед судсаар хийж хэрэгтнийг үхэлд хүргэдэг тусгай бэлдмэлийг өөрчилсөн, өөрчилсөн тарилгын найрлагыг хуулийн дагуу хэрэгтэнд мэдэгдэх ёстой гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан аж. Урьд нь, Европоос худалдан авсан тусгай бэлдмэлээр хэрэгтнийг цаазаар авдаг байсан ч Европын холбоо нь тус бэлдмэлийг цаазаар авахаас өөр зориулалттай гэсэн шалтгаанаар Америк руу гаргахыг хориглосон юм. Үүний дараагаар Оклахома мужид цаазаар авах шинэ тариа гаргасан байна. Энэ тариа нь хэрэгтнийг ухаан алдуулдаг мидазалм, амьсгалыг зогсоодог векуронийн бромид, зүрхийг зогсоодог калийн хлорид гэсэн гурван бодисоос бүрддэг гэдгийг хэрэгтэнд таниулсны дараагаар цаазаар авах ажиллагааг эхлүүлжээ. Гэтэл цаазаар авах үед тариа зохих ёсоор үйлчилсэнгүй, хийснээс 10 минутын дараа хэрэгтэн толгойгоо өндийлгөн юм бувтнаж эхэлсэн төдийгүй маш их өвдсөнөөс болж тарчилж 30 минут орчим болсон ажээ. Ажиллагааг хянаж байсан эмч нар энэ бүхнийг хараад тэвчсэнгүй зогсоож, хэрэгтний амийг аврах яаралтай арга хэмжээ авч эхэлсэн ч амжилтад хүрээгүй юм байна. Тариа үхэлд хүргэж чаддаг гэдгээ харуулсан ч хэрэгтнийг хэт удаан хугацаанд тарчилган “хүмүүнлэг бус” үйлчлэл үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзэв. Улмаар хүмүүнлэг бусаар цаазаар авах нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байгаа тул дараагийн цаазаар авах ялын гүйцэтгэлийг хойшлуулахаар болжээ. Ингэснэээр Локкетийн дараа цаазаар авахуулах ёстой байсан Чарльзк Уорнерийн ялын гүйцэтгэлийг хоёр долоо хоногоор хойшлуулсан байна.
“Amnesty International” байгууллагын мэдээлж байгаагаар 2013 онд АНУ-д 39 хэрэгтнийг цаазаар авсан аж.
0 Сэтгэгдэл
























