Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өвөр байгальд зэвсгийн агуулах дэлбэрч 10 хүн амь үрэгджээ
ОХУ-ын Өвөрбайгалийн Карымын районд зэвсэг, байлдааны хэрэгслийн агуулах дэлбэрсний улмаас 10 хүн амь үрэгдээд байна гэж тус хязгаарын албан ёсны сайтад өнөөдөр өглөө мэдээлжээ.

“Одоо мэдэгдэж байгаагаар 10 хүн амь үрэгдсэний дөрвийн нь цогцосыг гаргаж авсан бол зургаа нь аюултай бүсэд байна. Өөр бас 11 хүн бэртэж шархадсаны дөрөв нь хүнд байна. Энэ хүмүүсийгр эмнэлэгт хүргэж хөнгөн, хөнгөвтөр шархадсаныг эмнэлгийн тусламж үзүүлээд гэрт нь явуулсан” гэж мэдээлэлд дурджээ.
Үүний өмнө Батлан хамгаалах яам амь үрэгдсэн хүн байхгүй, зургаан хүн л сураггүй алга болсон байна гэж мэдэгдэж байсан юм.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр бол 20 ч удаа дэлбэрлэлт болжээ. Агуулахад тротил, танк болон явган цэрэг эсэргүүцэх мина, тэсрэх бодис хадгалж байжээ.
Дэлбэрэлтийн улмаас ойрын тосгонд орон сууцны байшингууд хэсэгчлэн эвдэрч, сургуулийн шил цонх хагарсан байна. Одоо тосгоны орчмын авто зам, өвөр байгалийн төмөр замын хөдөлгөөнийг хааж, ослын газарт БХЯ, Холбооны аюулгүйн алба, дотоодын цэргийн 459 хүн, 191 нэгж техник ажиллаж байгаа юм байна. Ойролцоох гурван тосгоноос 280 хүн, үүний дотор 83 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан