“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ахиад л усны маргаан

Киргизийн Токтогулийн усан цахилгаан станцын усан санд энэ хавар хангалттай ус хуримтлагдаагүйгээс болж Узбекистаны фермерүүд усны дутагдалд орж магадгүй болов. Узбекистан жил болгон хөвөнгийн тариалангийн усалгаанд 53 тэрбум куб метр ус ашигладаг ч тарих үед нэмэлт гурван тэрбум куб метрийг Токогулийн станцын усан сангаас авдаг учраас энэ хавар хангалттай ус авч чадахгүй бололтой. Киргиз өөрөө энэ усан сангаас газар тариалангийн зориулалтаар их хэмжээний ус авдаг ч, өнгөрсөн жил мөн л хангалттай ус цуглараагүйгээс арваад мужид нь цэвэр усны дутагдал үүсч байв. Киргизийн усан цахилгаан станцын усны дутагдалтай тулгарч байгаагийн гол буруутан нь урсгалын эхэнд байрладаг Тажикистан болж таарав. Тажикистаны газар нутгийн ердөө долоон хувь нь тариалан эрхлэх боломжтой тул хөдөө аж ахуй гэлгүй эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэтгэхийг голлож, урсгалын эхэн дэх станцуудынхаа хүчин чадлыг нэмэхэд анхаардаг. Ингэснээр урсгалын дор байрладаг Киргиз, Узбекистаны газар тариалан төдийгүй эрчим хүчний салбар нь хүндхэн байдалд орсон байна. Усны ихэнхийг Тажикистан урсгалын дээрээс авдгаас өвлийн улиралд энэ хоёр улс эрчим хүчний хямралд ордог. Иймд Киргиз нь өвлийн улиралд усны дутагдалд орохгүйн тулд хавар, зун ч гэсэн газар тариаланд нэн чухал үед их хэмжээний ус хуримтлуулаад, өвөл илүүдлийг нь их хэмжээгээр асган Узбекистан, Казахстаны газар тариалангийн нутгийг усанд автуулдаг.
Үүнээс болоод эрчим хүчнийхээ 92 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг Узбекистан хамгийн хүнд байдалтай. Узбекистан, Тажикистан, Киргиз, Казахстан гэсэн Төв Азийн дөрвөн улсын хооронд усны ашиглалтаас болж зэвсэг хэрэглэх дээрээ тулж магадгүй болжээ.

0 Сэтгэгдэл