Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч уучлал гуйв
Өмнөд Солонгосын Севол усан онгоц живж, олон арван хүний эрдэнэт амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас сэргийлж чадаагүйдээ тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа. Тэрээр Ансан дахь амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газар ирж эмгэнэл илэрхийлсний дараа Засгийн газрын гишүүдийн өмнө мэдэгдэл хийхдээ, хохирогчдын ар гэрийнхнээс, ард түмнээсээ уучлал гуйжээ. "Олон хүний эрдэнэт амь үрэгдэхээс сэргийлж чадаагүй, анхны түргэн тусламжийг хангалттай үзүүлж чадаагүйдээ зүрх хөндүүрлэн харамсч, хэрхэн уучлал гуйхаа ч мэдэхгүй байна" гэж мэдэгджээ.
Онгоцны зорчигчдыг аврах ажиллагааг хангалттай явуулж чадаагүй хэмээн улс орон даяар эрх баригчдаа шүүмжилж байгаа энэ үед Ерөнхийлөгч ийн уучлал гуйлаа. Цаашид ийм эмгэнэлт явдал гаргахгүйн тулд Засгийн газрын харьяа томоохон гамшиг осол гарсан үед хариуцан ажиллах агентлаг байгуулсан байна.
Өмнөд Солонгосын Севол усан онгоц живж, олон арван хүний эрдэнэт амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас сэргийлж чадаагүйдээ тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа. Тэрээр Ансан дахь амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газар ирж эмгэнэл илэрхийлсний дараа Засгийн газрын гишүүдийн өмнө мэдэгдэл хийхдээ, хохирогчдын ар гэрийнхнээс, ард түмнээсээ уучлал гуйжээ. "Олон хүний эрдэнэт амь үрэгдэхээс сэргийлж чадаагүй, анхны түргэн тусламжийг хангалттай үзүүлж чадаагүйдээ зүрх хөндүүрлэн харамсч, хэрхэн уучлал гуйхаа ч мэдэхгүй байна" гэж мэдэгджээ. Онгоцны зорчигчдыг аврах ажиллагааг хангалттай явуулж чадаагүй хэмээн улс орон даяар эрх баригчдаа шүүмжилж байгаа энэ үед Ерөнхийлөгч ийн уучлал гуйлаа. Цаашид ийм эмгэнэлт явдал гаргахгүйн тулд Засгийн газрын харьяа томоохон гамшиг осол гарсан үед хариуцан ажиллах агентлаг байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
























