Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Алтан хоолойгоо гааль дээр гайхуулж болохгүй
*Францын алдарт физикч Гей-Люссак физикийн нэгэн туршилт хийхийн тулд зөвхөн Германд хийдэг нимгэн ханатай нарийн шилэн хоолой авчрах шаардлагатай болжээ. Гэтэл Германы гааль ийм шилэн хоолойноос их хэмжээний татвар авдаг болохыг мэдээд арга сэджээ. Тэрээр шилэн хоолойнуудыг хоёр талаас нь таглаж битүүлээд дээр нь “Анхаар. Германы агаарын дээж” гээд биччихэж. Гаалийн журманд агаараас татвар авах заалт байхгүй тул татвар төлөлгүй авч гарсан байдаг.

*Египет судлаач Гастон Масперо нэгэн фараоны занданшуулсан шарилыг Францын музейд тавихаар авчирч. Гаалийн ажилтан их зарчимч хүн байсан болохоор заавал хураамж авах ёстой гэж үзсэн байна. Гэтэл гаалийн журманд занданшуулсан шарилын хураамж гэж байхгүй байсан тул уйгагүй хайсаар эцэст нь хамгийн тохиромжтой заалтыг олж эрдэмтнээс хатаасан загас оруулж ирэхэд авдаг хураамж авсан гэдэг.

*Америкийн гаалийн нэгэн ажилтныг хамгийн зарчимч, няхуур хүн гэж болно. Оросын дуурийн домогт дуучин Шаляпин Америкт аялан тоглолтоор ирээд гаалиар гарах гэж байтал хүмүүс түүнийг таниад хоорондоо “Тэр хараач нөгөө Шаляпин байна шүү дээ. Жинхэнэ алтан хоолойтой хүн дээ” гэж ярилцаж. Гаалийн ажилтан үүнийг сонсоод Федор Шаляпиныг алт хууль бусаар хил давуулан оруулж ирэх гэж байна гэж сэрдээд хоолойг нь рентгенд харахаар дагуулж явсан гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан