“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА
Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна
Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна
“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа
О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа
Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна
Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо
АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Эрт унтаад, эрт босч, там шиг ажиллаж, түүнийгээ сурталчил
Урин дулаан хаврын энэ өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая оюутан залуу их сургуулиа төгсч, ажил амьдралын босгыг алхан орж байна. Ирээдүйд ажиллах мэргэжлийнхээ онол мэдлэгийг лекцийн танхимаас олж авсан тэднийг одоо амьдралын их сургууль хэмээх хавьгүй хүнд даваа хүлээж буй. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, аль замаар явахаа хараахан шийдэж чадаагүй эсвэл зорилго нь тодорхой урагшаа алхахад бэлэн байгаа тэр л оюутан залууст хандаж амжилт хэмээх аз одыг шүүрч чадсан алдартай бизнесмэнүүд, дэлхийн тэрбумтнууд юу гэж зөвлөснийг хүргэе. Үүн дотор дэлхийн тэргүүн баян Билл Гейтсээс эхлээд алдарт “Apple”-ийг үндэслэн байгуулсан Стив Жобс, нэр нь брэнд болсон Майкл Делл, “Facebook”-ийн эзэн Марк Цукерберг гээд эгэл жирийн амьдралаас бүхнийг гайхашруулах амжилтад хүрсэн тэрбумтнуудын оюутнуудад зориулан хэлсэн үг, уншсан лекцийн ишлэлүүд багтаж байгаа юм.
Стив Жобс /”Apple” компанийн захирал агсан/

Хэрэв өдөр бүрийг амьдралынхаа эцсийн өдөр мэт бодож амьдарвал хэзээ нэгэн цагт зөв зүйлд хүрнэ. Энэ үгийг би 17-тойдоо анх уншсан юм.
Тэр цагаас хойш 33 жил өнгөрөхөд энэ үг миний итгэл үнэмшил болж, би өглөө бүр толинд харахдаа “Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр бол би одоо хийх гэж байгаа ажлаа хийхийг хүсэх байсан уу” гэж өөрөөсөө асуудаг. Энэ нь амьдралын чинь хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг чухал бусаас нь ялгаж өгнө.
Стэнфордын их сургууль, 2005 он
Билл Гейтс /”Microsoft” компанийг үндэслэгч, дэлхийн тэргүүн баян/

Миний хурим болохоос хэдхэн хоногийн өмнө ээж маань бэрдээ зориулж бяцхан цайллага хийсэн юм. Тэр цайллагын үеэр ээж маань Мелиндад зориулж бичсэн захидлаа зочдод уншиж өгсөн юм л даа. Тэр үед ээж маань хорт хавдрын эцсийн шатанд орчихсон, бие нь маш хүнд байв. Тийм ч учраас захиас болгож бичиж л дээ. Тэр захидлыг хаяглахдаа “Маш их зүйл хүлээн авсан, бас маш ихийг хүсэн хүлээж буй тэр хүнд” гэж бичсэн байсан юм. Энэ үг бүх залууст хамаатай. Залуу хүнд маш их зүйл заяагдсан байдаг. Тийм ч учраас бусад хүн тэднээс маш ихийг хүсэн хүлээж байдаг гэдгийг ямагт санаж яваарай.
Харвардын их сургууль, 2007
Майкл Делл /Dell компанийг үүсгэн байгуулагч, захирал/

Байгаа газрынхаа хамгийн ухаантай нь болох гэж битгий оролд. Хэрэв чи өөрийгөө өрөөнийхөө хамгийн ухаантай нь гэж бодож байвал өөр ухаантай хүмүүсийг өрөөндөө урь. Эсвэл ухаантнууд байдаг өөр өрөөнд оч. Мэргэжлийн хүрээнд үүнийг холбоо сүлжээ тогтоох гэдэг юм. Харин албан байгууллагад бол баг бүрдүүлэх гэдэг. Тэгвэл амьдрал дээр үүнийг гэр бүл зохиох, найз нөхөдтэй болох, нийтэч байх гэж хэлж болно. Би өнөөдөр энэ компанийг удирдаж байгаа нь тэр бүх харилцаа холбооны л ач тус юм.
Техасын их сургууль, 2003 он
Майкл Блумберг /Бизнесмэн, Нью-Йорк хотын дарга асан/

Их сургуулиа төгсөөд анх орсон ажил маань Уолл Стритийн компани. Тэнд би 15 жил ажилласан. Тэр үед муугүй л байгаа юм шиг санагддаг байлаа. Удирдлагуудаасаа дандаа сайшаал, магтаал сонсоно. Хүн бүр намайг хайрладаг. Гэвч намайг халагдах хүртэл шүү. Хэдий би ажилгүй болсон ч сэтгэл өөдрөг байж, халагдсаныхаа маргааш нь л хувийнхаа компанийг байгуулсан юм даа. Тиймээс тэр дор удаж, цаг алдах хэрэггүй, хурдхан шиг дээшээ өгс.
Нью-Йоркийн их сургууль 2010 он
Марк Цукерберг /”Facebook" компанийн захирал/

Хүн дуртай зүйлээ хийвэл амжилтад хүрдэг. Дургүй хоолоо хүчлээд ч идэж чаддаггүй шиг өөрийн дур сонирхолтой ажлаа хийвэл амар хялбар, илүү зорилготой ажиллаж чадна.
Белле Хавен сургууль, 2011 он
Эрик Шмидт /Google компаний гүйцэтгэх захирал/

Бүх зүйлийг төлөвлөх гэж бүү зов. Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг сонсоход боломжийг олж хараад, түүнийгээ өөрийн аз болгож чадсан хүмүүс байдаг. Мэдээж тэд маш шаргуу хөдөлмөрлөдөг ч гэсэн хэзээ тохиох нь мэдэгдэхгүй гэнэт гарч ирсэн боломжийг соргогоор ашигласан нь амжилтад хүрэх хамгийн гол түлхүүр болсон байдаг.
Карнеги Меллон их сургууль, 2009 он
Ларри Пэйж /Google компанийг үндэслэгч/

Том мөрөөдөлтэй бай. Бусад хүн тэр бүр оролдож чадахгүй том ажлыг барьж ав. Энэ мэдээж хатуу самар шиг санагдаж магадгүй. Гэхдээ тийм том зүйлийг хүн бүр мөрөөдөж чаддаггүй учраас өрсөлдөөн бага байдаг юм. Ийм л замаар “Google” бий болсон юм. Яг над шиг галзуу том мөрөөдөлтэй тоотой хэдхэн хүн байдаг.
Мичиганы их сургууль, 2009 он
Тед Турнер /Америкийн хэвлэлийн магнат, CNN телевизийг үндэслэгч/

Хүмүүс надаас “Таны амжилтын нууц юу вэ” гэж асуухад “Эрт унтаад, эрт босч, там шиг ажиллаж, түүнийгээ сурталчлах” гэж товчхоноор хариулдаг.
Монтанагийн улсын их сургууль, 2011 он
Ж.К.Роулинг /Харри Поттер номын зохиолч/

Уналт бол амжилтын бат бэх хөрс суурь нь юм. Би яагаад энэ тухай, уналт доройтлын тухай ярих болов оо гэвэл би тэндээс л өнөөдрийн энэ амжилтад хүрсэн учраас. Амьдрал минь ядуугаас ядуу, тэнгэр хол газар хатуу өдрүүд надад байсан.
Гэвч надад сайхан санаа, хуучин бичгийн машин, хайртай охин минь байсан болохоор би тэр хатуу хөрс шороон дээр өндийн босч, амьдралаа шинээр цогцлуулж чадсан юм.
Харвардын их сургууль, 2008 он
Опра Уинфри /ОWN телевизийн захирал/

Хүмүүс өөрийгөө өөрчлөх дуртай байдаг. Үсээ засуулж, сахлаа хусахад л гадаад төрх цэмцгэр болж, амьд байгаагаа мэдрэн нэг л сайхан мэдрэмж төрдөг. Мэдээж иймэрхүү гадаад өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ гадаад байдлаа өөрчилдөг шиг хүн доторхоо өөрчлөх нь хамгаас чухал. Хүн үеэс үед өөрийгөө өөрчлөн, шинэчилж, дотоод хүнээ сайжруулж байх ёстой юм. Хэрэв амьдралаа өөрчлөх боломж байгааг олж хараад, өөрийгөө одоо байгаагаар нь биш, ирээдүйд хэн болж чадах вэ гэдгээр нь үнэлж чадвал чи жинхэнэ амжилтад хүрнэ.
Дюкийн их сургууль, 2009 он
Эли Броуд /тэрбумтан, бизнесмэн/

Зүрх зориггүй хүн амжилтад хүрдэггүй. Үргэлж ямар нэг юмнаас болгоомжилж, айж хулчийж явдаг хүнд сая ам.доллар гартаа атгах хувь тохиодоггүй юм. Би 22-той, дөнгөж гэрлээд удаагүй байхдаа нэг галзуу санаа олж, итгэмжлэгдсэн нягтлан бодохын ажлаа орхиод барилгачин болохоор шийдсэн. Тэр үед барилгын тухай ямар ч ойлголт надад байгаагүй. Гэвч тэр санаагаа хэрэгжүүлэхээр огт мэдэхгүй салбарт хөл тавьсны хүчинд өнөөдөр би энд ирээд байна.
Лос Анжелосын их сургууль, 2006 он
Жерри Ян /Yahoo компанийг үндэслэгч/

Агуу зүйлс асар дороос эхэлсэн байх нь бий. Жишээлбэл, “Yahoo” гэхэд 90-ээд оны эдийн засгийн уналтын үед л бизнесээ эхэлж байсан. Бусад агуу том компани, агуу сайхан санаа, шинэ бүтээгдэхүүнүүд ч хүнд бэрхийг давж байж амжилтад хүрдэг.
Хавайн их сургууль, 2009 он
Уоррен Баффет /Berkshire Hathaway-гийн эзэн, тэрбумтан, хөрөнгө оруулагч/

Уоррен Баффет бол амьдралынхаа туршлагаас залуус, хүүхдүүдийн ирээдүйн амьдралд хэрэг болох үнэтэй зөвлөгөөг харамгүй хуваалцдаг нэгэн. Жаахан хүүхэд байхаасаа сонин хүргэж, өвөөгийнхөө дэлгүүрт ажиллаж, ахлах сургуулиа төгсөхдөө л одоогийнхоо 20 гаруй бизнесээс хоёрыг нь эхлүүлчихээд байсан түүнд юу л байна амьдралын баялаг туршлага бий. Мэдээж дэлхийн тэргүүн баячуудын нэг болсны хувьд амжилтын оргил өөдөө хэрхэн мацахыг хамгийн сайн хэлж өгөх хүний нэг. Тэрээр жил бүрийн гуравдугаар сард ажил амьдралынхаа гараан дээр ирээд буй залуустай уулзаж, сонирхсон асуултад нь хариулдаг юм. Ийм нэг уулзалтын үеэр тэрээр дараах зөвлөгөөнүүдийг өгчээ.
-Та нар өөрсдийнхөө хөдөлгүүрийн хүчин чадал хэр том, бас түүнийг хэр үр дүнтэй ашиглаж чадахаа мэдэх үү. Зарим хүний толгой дахь мэдлэг чадварыг 400 морины хүчтэй тэнцүү гэж үзвэл ердөө 100-г нь л ашигладаг.
-Өөрт чинь хамгийн их таалагдах, хамгийн дуртай ажлаа олтол битгий шантраарай.
-Зөв хүнээс үлгэр дуурайл ав. Учир нь, тэдэнд чиний амьдралыг эргүүлэх хүч бий. Өөрийн гэсэн баатраа зөв сонгох нь амьдралын хамгийн чухал алхмын нэг юм.
-Бүх хүнд туслаад, бүх ажилд оролцоод явбал чи цагаа хянаж чадахгүй. Тиймээс бусдад үгүй гэж хэлж сур.
-Хөдөлмөрийн чинь хөлсийг зохих ёсоор үнэлж чадахгүй газар битгий ажилла. Хэрэв тэд цалингаар чамайг үнэлж чадахгүй байгаа бол өөр олон арга хэлбэрээр чамтай шударга бус харилцана гэсэн үг.
-Цагт 90 миль хурдалж буй машинаар явах, 30 милийн хурдтай машинд суух хоёр маш их ялгаатай. Амжилтад хүрэх зам ч үүнтэй адилхан. Хэрэв илүү хурдан амжилтад хүрэхийг хүсвэл өсч дэвжиж яваа компанид ажилла.
-Сургуулиа төгссөн ч сурахаа хэзээ ч зогсоож болохгүй. Би өдөр бүр зургаан цагийг мэдлэгээ дээшлүүлж, ямар нэг хэрэгтэй зүйл уншихад зориулдаг. Мэдлэг мэдээлэл гүнзгийрэх тусам асуудлыг илүү хялбараар шийдвэрлэж чаддаг болно.
-Амьдралынхаа гараанд зогсч буй оюутан залууст хандсан тэрбумтнуудын зөвлөгөө-

0 Сэтгэгдэл