Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Апартеидын дэглэм унасны 20 жилийн ойг тэмдэглэв

Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсад апартеидын дэглэм унасны 20 жилийн ойг өчигдөр тэмдэглэж өнгөрлөө. 1994 оны дөрөвдүгээр сарын 27-нд энэ улсын түүхэнд анх удаа чөлөөт сонгууль явагдаж, өмнө нь хориотой байсан Африкийн үндэсний конгресс нам ялж, намын тэргүүн Нельсон Мандела анх удаа хар арьст Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Нельсон Мандела 20 жилийн өмнө болсон тангараг өргөх ёслол дээр “ Хар ба цагаан арьст өмнөд африкчууд бид бүгд нуруу тэнэгэр байж, нэр төртэй амьдрах салшгүй эрхээ эдэлж айдасгүй амьдарч байгаасай гэж хүсч байна” хэмээн ард иргэддээ бие биенээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалгүйгээр амьдарч, үндэсний эвлэрэл, эв нэгдэлд хүрэхийг уриалсан.

Ингэж эв нэгдэлд уриалах бодит шалтгаан байсан юм. Учир нь, европ цагаачид одоогийн Өмнөд Африкт хөл тавьсан цагаас нутгийн хар арьст уугуул иргэд элдэв хавчлага, дарамт шахалтад өртсөөр ирсэн түүхтэй. Улмаар цагаан арьстнууд Өмнөд Африк улсад 1948 оноос хойш апартеид буюу “тусгаарлах” бодлого явуулснаар энэ дарамт шахалт туйлдаа хүрсэн юм. Тусгаарлах буюу апартеидийн үзлийн дагуу Өмнөд Африкийн эрх баригчид ард түмнээ цагаан, өнгөт, хар арьстан, азиуд гэж дөрвөн бүлэгт хуваан бүлэг тус бүрт ялгаатай эрх олгосон байна. Эднээс хамгийн их эрхтэй нь цагаан арьстнууд, хамгийн хавчигдсан, бараг эрхгүй шахуу нь хар арьстнууд.
Тусгаарлах үзлийг хэрэг­жүү­лэх хүрээнд Өмнөд Афри­кийн газар нутгийн 87 хувийг цагаан арьстан, өнгөт арьстан, азиу­дын амьдрах нутаг гэж зарлав. Нутгийн уугуул ир­гэд буюу хар арьстнуудыг “бан­тустан” гэж нэрлэсэн бөөг­нөрүүлэн суурьшуулах 10 төвд хүчээр төвлөрүүлж. Удалгүй хар арьстнуудыг нутгийн уугуул иргэд гэдэг байснаа больж “банту” гэдэг болсон.

Өмнөд Африкийн хүн амын 80 хувь нь хар арьстан байсан гэхээр дийлэнх олонх ямар эрхтэй, өөрөөр хэлбэл ямар ч эрхгүй байсан нь эндээс харагдана. Хар арьст иргэд өөрийн бантустанаас тусгай зөвшөөрөлгүйгээр гарах эрхгүй. Цагаан арьстнуудын нутагт ажил хийхийн тулд тусгай зөвшөөрөл шаардлагатай. Зөвшөөрлийн дагуу зөвхөн тухайн хүн бантустан ба цагаан арьстнуудын нутаг хооронд явна, ар гэр нь явах эрхгүй. Тусгай зөвшөөрөл нь зөвхөн дүүргээр хязгаарлагдсан, зөвшөөрөлгүй өөр дүүрэг рүү нэвтэрсэн хар арьстныг баривчлан эрхийг нь халж бантустан руу албадан гаргана.

Хар арьстанууд зөвхөн өөрсдөд нь зориулагдсан тусгай эмнэлэгт үзүүлнэ. Энэ эмнэлгийн үйлчилгээ нь хангалтгүй, нарийн мэргэж­лийн эмч, эм тариа үргэлж дутагддаг. Зарим бантустанд эмнэлэг огт байгаагүй. Өмнөд Африкийн эрх баригчид цагаан арьст хүүхдийн боловсролд зарцуулдаг мөнгөний ердөө арав орчим  хувийг хар арьст хүүхдэд зарцуулдаг байж. Сургууль нь мэдээж тусдаа байдгийн дээр банту хүүхдэд цагаан арьст­нуудын удирдлага дор ажиллахад шаардлагатай, хамгийн наад захын мэдлэг л хангалттай гэсэн бодлого явуулдаг байсан. Дээд боловсрол мөн адил. 1975 онд Өмнөд Африкт 170 мянган оюутан байснаас ердөө есөн мянга нь банту байжээ.

Автобусаар зорчиход банту нар зөвхөн тусгай хэсэгт зорчих бөгөөд цагаан арьстануудаас өөр зогсоолд бууж сууна. Төмөр замаар зорчиход зөвхөн гуравдугаар зэрэглэлээр явна. Наран шарлагын газрууд хүртэл арьсны өнгөөр ялгасан, бассейнд сэлэх, номын санд суух бол хар арьстанд зориулж тусгайлан барьсан цөөн тооны газар орох эрхтэй. Энэ мэтээр явган хүний гарц, кино театр, оршуулгын газар, нийтийн бие засах газар, такси гээд бүх зүйл дээр банту нар арьсны өнгө нь хар гэдгээрээ гадуурхагдан дээрэлхүүлдэг байв. 1948 оноос хойш холи­мог гэр бүл байгуулах, арьс­ны өнгөөр ялгаатай хүмүүс бэл­гийн харьцаанд орохыг хуу­лиар хориглосон. Цагдаа нар нь хүртэл ялгаатай бө­гөөд банту цагдаа цагаан арьстныг баривчлах эрхгүй. Энэ мэт жишээ асар их байсан. Ингэж олон жил хавчигдан, дээ­рэл­хүүлсэн хар арьстнууд өс ава­хыг үгүйсгэх аргагүй байсан үе.
Хар арьстнууд ийм байдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй Африкийн Үндэсний Конгресс гэх мэт намууд байгуулан өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн ч тухайн үеийн дэлхийн улс төрийн байдалтай холбоотойгоор олон улсын дэмжлэг авч чаддаггүй байв. Өрнөдийн орнууд апартеидын дэглэмийг үгэн дээрээ хатуу шүүмжилдэг ч цаанаа Африк тивд коммунизмын үзэл нэвт­­рэ­хээс эмээж, цагаан арьст­нуудын дэглэмийн эсрэг эдийн засаг, улс төрийн элдэв хатуу хориг арга хэмжээ авдаггүй байв. Харин 1989-1991 онд Зөвлөлт эдийн засгийн гүн хямралд орж удалгүй задран унаж, Хүйтэн дайн дууссанаар байдал өөрчлөгдсөн. Өрнөдөд апар­теидын дэглмийг цаа­шид дэмжих шаардлага үгүй болсон. Ийм нөхцөлд Өрнөдийн орнуудын шахалт дор эрх баригчид апартеидыг халж Африкийн Үндэсний Конгрессийг хүлээн зөвшөөрч, анхны сонгууль явуулсан юм.

Үндэсний эвлэрлийн бод­лого явуулж эхэлснээс хойш өдгөө Өмнөд Африк ДНБ-ий хэмжээгээр Африкт тэргүүлж байсан ч арваад хоногийн өмнө Хар тивийн газрын тосны гол олборлогч Нигери шахуулж энэ үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэх болсон. Гэсэн хэдий ч дэд бүтцийн хөгжил, хүн амд ноогдох ДНБ-ий хэмжээ, зэвсэгт хүчин, боловсролын түвшин зэрэг үзүүлэлтээрээ Нигериэс хол давуу хэвээр байна. Африкийн холбоонд чухал үүрэг гүйцэтгэхтэй зэрэгцэн Африкийг дэлхий дахинтай холбох гол үүд гэсэн байр суурийг баримтлан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохын тулд бүх талаар ажиллаж байгаа. 2011 оноос хойш БРИКС буюу хамгийн эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай таван улсын байгуулсан шинэ клубийн гишүүн болсон юм. Тус улсад ядуучуудад зориулсан 3,3 сая үнэгүй байр барьсан, боловсролын салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа гээд дэвшилтэт зүйл олон явагдаж байна. Хар арьст баячуудын давхарга ч бий болсон. Хар арьстнуудыг бизнес эрхлэхийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Гэвч ядуурал, ажилгүйдэл, эрх тэгш бус байдал одоо ч хамгийн том бэрхшээл хэвээр байна. Улсын хэмжээнд ажил­гүйдэл 24 хувьтай байдаг бол хар арьст залуучуудын дунд энэ үзүүлэлт 55 хувьтай.
Энэ бүхний дээр цагаан арьст­­нуудын апартеидын оронд хар апартеид газар авч байгаа тухай Өмнөд Африкийн цөөнгүй цагаан арьстан мэдэгдэж байна. Жишээ­лэхэд, ажилд орох, албан ту­шаал ахихад хар арьстнууд давуу эрхтэй болсон. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Афри­кийн сүүлийн цагаан арьст Ерөн­хийлөгч Фредерик де Клерк “Ялгаварлан гадуур­хах бодлогыг түрэмгий хэрэг­жүүлж байгаагаас болж иргэдийн ирээдүй нь хүний дотоод агуулгаас бус харин арьсны өнгөнөөс улам бүр хамааралтай болж байна. Ул­маар бид манай улсад арьсны өнгөөр үл гадуурхсан ард­чилалтай гэж ярих эрхгүй тэр цэг рүү ойртсоор” гэсэн нь нэгийг бодогдуулна. Албан ёсоор бол арьсны өн­гө ха­маа­гүй тул янз бүрийн үн­дэст­ний хүмүүс ажил дээрээ хоо­рондоо харилцдаг ч бусад ца­гаар тусдаа, тусгаарлагдсан амьд­ралтай. Өмнөд Африкт одоо ч холимог гэр бүл байх­гүй.
Цагаан арьстан өрхийн орлого одоо ч өндөр хэвээр. Бүр тодруулбал хар арьст өрхийн орлогоос зургаа дахин өндөр. Иймд, биднийг олон арван жилийн турш мөлжиж олсон баялгийг цагаан арьстнуудаас булааж хоорондоо тэгш хуваан авах тухай яриа хар арьстнуудын дунд намжаагүй л байна. Ялангуяа, хүн амын есөн хувь нь цагаан, 80 хувь нь хар арьстан болсон энэ үед ийм үзэл ихээхэн түгшүүр төрүүлж, нутгаа орхин Европ гэх мэт өөр улс руу суурьшихаар явах цагаан арьстнуудын тоо нэмэгдэхэд хүргэжээ.  Гэхдээ л ӨАБНУ-ын эрх баригчид ирээдүйдээ итгэлтэй байгаа бөгөөд улсад нь арьсны өнгөөр ялгасан дайн тулаан гарна гэдэгт итгэхгүй байна. Баярын үеэр Өмнөд Африкийн одоогийн Ерөнхийлөгч Жейкоб Зума цагаан арьстнуудын хүнд­лэн дээдэлдэг газар бо­­­­­лох тус нутагт анх хөл тавьсан Европчуудын дурсгалд зориул­сан “Фортреекер” хөшөөнд хүн­­дэтгэл үзүүлсэн. Тэрээр “Бид нэг үндэстэн. Гэртээ бай­гаа мэт тайван, аюулгүй амьд­рах Өмнөд Африкийг бүгд хамтдаа цогцлоон босгох ёстой” гэлээ. Энэ хөшөөний эсрэг талд байх толгодод апар­теидын эсрэг тэмцэгчдийн дурс­галд зориулсан Эрх чө­лөөний цэцэрлэгт хүрээлэн бай­даг бөгөөд тэмцэгчдэд зо­риул­­сан мөргөл явагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан