Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Пуужин ба эсрэг пуужин туршсан байна
Хятадын хуурай замын байршилтай стратегийн пуужинт цэргийн ангиуд алслалтыг нь нууцалсан баллистик пуужин харван туршиж байгаа тухай бичлэгийг “CCTV” харуулсан гэж “mil.news.sina.com.cn” сайт мэдээлж байна. Пуужин хөөргөхийг зөвшөөрөх хэмжээнээс илүү хүчтэй салхитайд байлдааны нөхцөлд дээд зэргээр ойртуулсан, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай явуулсан тухай хятадын албаны хүмүүс мэдэгджээ. Ямар алсалттай пуужинг тодруулаагүй ч шинжээчид Хятадын хамгийн сүүлийн үеийн нууцлагдсан “Дуньфэн-41” пуужин байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Энэ пуужинг 1980-аад оноос боловсруулж эхлээд 2010 оны үед зэвсэглэлдээ авсан бөгөөд 12 салдаг цөмийн цэнэгт хошууг 15 мянган км-ийн алсад хүргэх чадвартай гэдэг.

Хятад баллистик пуужингаа туршсан бол Энэтхэг тэднийг замд нь амдан онож устгах зориулалттай эсрэг пуужинг амжилттай туршсан байна. Энэтхэгийн Батлан хамгаалахын судалгаа, зохион бүтээх үндэсний байгууллагаа “Притхви” баллистик пуужинг өөрчлөн хийсэн эсрэг пуужинг туршсан аж. Энэ эсрэг пуужин нь 2000 хүртэл км-ийн тусгалтай баллистик пуужинг амдан устгах чадвартай бөгөөд цаашид боломжийг нь сайжруулан 5000 км хүртэлх алслалттайг устгадаг болгох зорилготой.
Энэтхэг нь дэлхийн агаар мандалд 30 км хүртэлх өндөрт, далайн гадарга дээр 80 км хүртэлх өндөрт баллистик пуужинг амдан устгах эсрэг пуужингийн зургаан ч туршилтыг амжилттай явуулаад байгаа юм. Ойрын хугацаанд 100 км-ийн өндөрт байгаа байг устгадаг пуужин хийхээр ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл