Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Энэтхэг рүү хоолой татна
Украйны асуудлаас болж Орос, Европын холбоо түнжин муутай байгаа. Оросыг шийтгэх янз бүрийн санал гарсны хамгийн ноцтой нь шатдаг хий, газрын тосыг нь худалдан авахаа зогсоох. Орос шатдаг хий, газрын тосны экспортоосоо бүрэн хамааралтай болохоор гол худалдан авагч Өрнөд Европ татгалзвал санхүүгийн чадваргүй болох аюултай. Иймд сүүлийн үед шатдаг, хий газрын тос борлуулах шинэ зах зээлийг идэвхтэй хайж байгаа юм. Ойрын хугацаанд Хятад руу шатдаг хий зарах тухай гэрээ байгуулах гэнэ.
Сүүлд ирсэн мэдээгээр Хятадын Шинжан орноор дамжуулан Энэтхэг рүү газрын тос шахдаг хоолой барих талаар тохиролцоонд хүрсэн аж. Анх ийм хоолой тавих талаар бүр 2005 онд яригдсан ч Хятад, Энэтхэгийн хооронд маргаантай газар нутгийн асуудал дээр үйл ойлголцдог тул дэмжлэг аваагүй. Харин 2009 онд гурван улсын Гадаад харилцааны сайд нар уулзан эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцсоноор хэрэгжих боломжтой болсон. Хятад нь дамжуулагч улс болж, хоолойг нутгаар явуулсны төлбөр гэж багагүй мөнгө авах боломжтой гээд төслийг дэмжиж буй. Хэрэв бодитоор хэрэгжвэл газрын тос дамжуулах хамгийн үнэтэй төсөл болох юм. Энэтхэг хүртэл газрын тосны хоолой тавихад 30 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
Украйны асуудлаас болж Орос, Европын холбоо түнжин муутай байгаа. Оросыг шийтгэх янз бүрийн санал гарсны хамгийн ноцтой нь шатдаг хий, газрын тосыг нь худалдан авахаа зогсоох. Орос шатдаг хий, газрын тосны экспортоосоо бүрэн хамааралтай болохоор гол худалдан авагч Өрнөд Европ татгалзвал санхүүгийн чадваргүй болох аюултай. Иймд сүүлийн үед шатдаг, хий газрын тос борлуулах шинэ зах зээлийг идэвхтэй хайж байгаа юм. Ойрын хугацаанд Хятад руу шатдаг хий зарах тухай гэрээ байгуулах гэнэ. Сүүлд ирсэн мэдээгээр Хятадын Шинжан орноор дамжуулан Энэтхэг рүү газрын тос шахдаг хоолой барих талаар тохиролцоонд хүрсэн аж. Анх ийм хоолой тавих талаар бүр 2005 онд яригдсан ч Хятад, Энэтхэгийн хооронд маргаантай газар нутгийн асуудал дээр үйл ойлголцдог тул дэмжлэг аваагүй. Харин 2009 онд гурван улсын Гадаад харилцааны сайд нар уулзан эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцсоноор хэрэгжих боломжтой болсон. Хятад нь дамжуулагч улс болж, хоолойг нутгаар явуулсны төлбөр гэж багагүй мөнгө авах боломжтой гээд төслийг дэмжиж буй. Хэрэв бодитоор хэрэгжвэл газрын тос дамжуулах хамгийн үнэтэй төсөл болох юм. Энэтхэг хүртэл газрын тосны хоолой тавихад 30 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
0 Сэтгэгдэл
























