Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хойд Солонгос цөмийн туршилт явуулж магадгүй
Хойд Солонгосын цөмийн туршилтын төвд техник, бие бүрэлдэхүүний хөдөлгөөн эрс эрчимжсэн тухай мэдээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Бүгд л Хойд Солонгос ээлжит цөмийн туршилт хийх бэлтгэлээ базааж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам ч энэ таамагтай санал нийлж байгаагаа мэдэгдэв.
Энэ сарын 25-26-ны өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан цөмийн туршилт хийх гэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын тал шинэ цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан. Дээр нь хэдхэн өдрийн өмнө Барак Обамагийн Ази, Номхон далайн орнуудаар хийж байгаа айлчлалыг бүс нутагт цөмийн зэвсгээр хөөцөлдөх гол нөхцөл болж байна гэж шүүмжилж байсан юм. Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх Хятадын тусгай төлөөлөгч У Давэй Хойд Солонгос цөмийн зэвсгийн шинэ туршилт явуулж болзошгүй байгааг “ноцтой” гэж тодорхойлоод зогсоох талаар хүчин чармайлт гаргана гэсэн юм.
Хойд Солонгосын цөмийн туршилтын төвд техник, бие бүрэлдэхүүний хөдөлгөөн эрс эрчимжсэн тухай мэдээ дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Бүгд л Хойд Солонгос ээлжит цөмийн туршилт хийх бэлтгэлээ базааж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам ч энэ таамагтай санал нийлж байгаагаа мэдэгдэв.Энэ сарын 25-26-ны өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлд айлчлах гэж байгаатай холбогдуулан цөмийн туршилт хийх гэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

0 Сэтгэгдэл