Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БНАСАУ цөмийн зэвсэг турших гэж байна уу
БНАСАУ-г цөмийн шинэ туршилт хийж бүс нутгийн энх тайван байдалд аюул учруулахгүй байхыг АНУ-ын эрх баригчид уриаллаа гэж Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна. Тэрээр БНАСАУ-ын засгийн газарт олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг сануулжээ. “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Ази-Номхон далайн орнуудаар хийх айлчлалын босгон дээр Умард Солонгос цөмийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар америкийн ажиглагчид тэмдэглэж байна” гэж Эрх чөлөө радио станцын мэдээнд дурджээ.
Мөн Умардын Пхунгери дэх цөмийн полигонд идэвхтэй ажил өрнөж байна гэж Өмнөд Солонгосын засгийн газар баталж байгааг ВВС-гийн оросын мэдээллийн алба дамжуулж байна. Энэ мэдээлэлд Умардынхан цөмийн туршилт хийхэд бэлтгэж байгаа тухай дурджээ. “Умард Солонгос цөмийн гурван ч удаагийн туршилт хийгээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард цөмийн зэвсэг туршсан нь Солонгосын хойгт байдлыг улам хурцатгасан юм. Үүний өмнө 2006, 2009 онд цөмийн зэвсэг туршсан юм” радио станцын мэдээнд дурдсан байна.
БНАСАУ-г цөмийн шинэ туршилт хийж бүс нутгийн энх тайван байдалд аюул учруулахгүй байхыг АНУ-ын эрх баригчид уриаллаа гэж Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна. Тэрээр БНАСАУ-ын засгийн газарт олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг сануулжээ. “АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Ази-Номхон далайн орнуудаар хийх айлчлалын босгон дээр Умард Солонгос цөмийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар америкийн ажиглагчид тэмдэглэж байна” гэж Эрх чөлөө радио станцын мэдээнд дурджээ. Мөн Умардын Пхунгери дэх цөмийн полигонд идэвхтэй ажил өрнөж байна гэж Өмнөд Солонгосын засгийн газар баталж байгааг ВВС-гийн оросын мэдээллийн алба дамжуулж байна. Энэ мэдээлэлд Умардынхан цөмийн туршилт хийхэд бэлтгэж байгаа тухай дурджээ. “Умард Солонгос цөмийн гурван ч удаагийн туршилт хийгээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард цөмийн зэвсэг туршсан нь Солонгосын хойгт байдлыг улам хурцатгасан юм. Үүний өмнө 2006, 2009 онд цөмийн зэвсэг туршсан юм” радио станцын мэдээнд дурдсан байна.
0 Сэтгэгдэл
























