Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Дөрвөн настай охины амийг шумуул аварчээ
Шумууланд хазуулаад аз жаргалтай болсон хүн олоод ирээч гэвэл та гайхах уу. Загатнах, өвдөх, улайх, шарх үүсэх гээд олон таагүй үр дагавар авчирдаг шумуулын хазалт бяцхан охины амийг аврах ачтан болсон тохиолдол гарчээ.

Өнгөрсөн жилийн намар Английн нэгэн залуу гэр бүл бяцхан охины хамт Италид амрахаар очжээ. Конни охины ээж 25 настай Хэйли охиных нь хөл дээр шумуул хазсан байхыг орой унтахдаа харсан ч өглөө гэхэд гайгүй болчихно гэж бодоод өнгөрсөн гэнэ. Гэвч маргааш өглөө нь шумуулын хазсан газарт том хөх толбо болчихсон байхыг харсан Хейли эмчид охиноо үзүүлэхээр шийдсэн гэнэ.

Хэдийгээр залуу хосууд охины шархыг эдгээхэд хэдхэн ширхэг эм л уулгах байх гэж бодож очсон ч эмч нар яаралтай шинжилгээ өгөхийг зөвлөсөн аж. Гэтэл цус нь өөрчлөлттэй гарч охиныг цусны ямар нэгэн өвчтэй гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн байна. Эмч нар зөвлөлдөж дахин дахин шинжилгээ хийгээд эцэг эхэд нь “танай хүүхэд хавдартай байна” гэсэн аж. Охин нь хэзээ ч өвдөж зовоож байгаагүй учраас эцэг эх нь үнэхээр хүнд цочролд орсон гэнэ. Шумуулын хазалтыг эсэргүүцэх чадвар охины цусанд байхгүй учраас улайх биш хөхөрсөн байна гэдгийг эмч нар тайлбарлажээ. Охины хавдар хүнд биш эхний үедээ байсан учраас яаралтай химийн эмчилгээнд оруулжээ. Охин саяхан 4 нас хүрсэн аж. 2016 онд цусны хорт хавдар гэх энэ өвчнөөс охин бүрэн салж чадна гэж эмч нар баталж буй гэнэ.

Охины эцэг эх “ Шумуулын хазалт бидний хувьд үнэхээр аз завшаан боллоо. Тэр охины минь амь насыг аварлаа. Одоог хүртэл энэ бяцхан шархны ачаар охиныхоо аюулт өвчин даамжрахаас аварч чадсан гэдэгтээ итгэхгүй байгаа. Магадгүй шумууланд охин минь хазуулаагүй бол бид нарийн шинжилгээ хийлгэх талаар бодох ч үгүй байсан биз. 2016 он гэхэд охиноо аюулт өвчнөөс нь бүрэн салгаж чадна гэж итгэж бид хоёр чадлаараа хичээх болно” гэж Миррор сонинд ярьжээ.

...
guitsed unshaach shumuul horiig awsan gesen yum alag harin tsus n owchtoi bsniig shumuulni jijig sharhaar medsen bn
humuus yr n zun zagt haayag agaart garaad shumuuul ntrd hazuuljah heregtei shinii horiig sorood avchina goliin usand sain orj bh heregtei bieiin hor gadagshlana ursgal usand. Tegehgu shumuul hazana aimar ih bna yanaa yavahgui geel mayaglaad bdag odoo tiim zangaa hayah heregtei Mongolchuud (genendee zerleg buduuleg humuus hudlaa europe sologosiig duuraigad neg ih soelorhood emzerheed heregui zugeer bitii mayal geed daguul yavjah heregtei yavku gesniig n)
ТЭР ШУМУУЛ ҮНЭХЭЭР ЭНЭ ОХИНЫ ЦУСАНД БАЙСАН ХОРЫГ СОРООД ЭНЭ ОХИНЫГ ЭРҮҮЛ БОЛГГОД ӨӨРӨӨ ТЭР ХОРОНД НЬ ХОРДООД ҮХСЭН БОЛ ШУМУУЛ ШИГ АШИГТАЙ ХЭРЭГТЭЙ АМЬТАН АЛГА.
Ус уух хувьтай л охин юм даа. Хөөрхөн юм аа. Эдгэрээсэй.
zaaval edgeerei,amjilt husie, xaa xol baisan ch gesen

Аан хорт хавдар халддаггүй юмаа найзаа хэхэ
Хазсан шумуул нь хорт хавдараар үхсэн байхдаа тэ? ккк
Шумууланд хазуулаад аз жаргалтай болсон хүн олоод ирээч гэвэл та гайхах уу. Загатнах, өвдөх, улайх, шарх үүсэх гээд олон таагүй үр дагавар авчирдаг шумуулын хазалт бяцхан охины амийг аврах ачтан болсон тохиолдол гарчээ.

Өнгөрсөн жилийн намар Английн нэгэн залуу гэр бүл бяцхан охины хамт Италид амрахаар очжээ. Конни охины ээж 25 настай Хэйли охиных нь хөл дээр шумуул хазсан байхыг орой унтахдаа харсан ч өглөө гэхэд гайгүй болчихно гэж бодоод өнгөрсөн гэнэ. Гэвч маргааш өглөө нь шумуулын хазсан газарт том хөх толбо болчихсон байхыг харсан Хейли эмчид охиноо үзүүлэхээр шийдсэн гэнэ.

Хэдийгээр залуу хосууд охины шархыг эдгээхэд хэдхэн ширхэг эм л уулгах байх гэж бодож очсон ч эмч нар яаралтай шинжилгээ өгөхийг зөвлөсөн аж. Гэтэл цус нь өөрчлөлттэй гарч охиныг цусны ямар нэгэн өвчтэй гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн байна. Эмч нар зөвлөлдөж дахин дахин шинжилгээ хийгээд эцэг эхэд нь “танай хүүхэд хавдартай байна” гэсэн аж. Охин нь хэзээ ч өвдөж зовоож байгаагүй учраас эцэг эх нь үнэхээр хүнд цочролд орсон гэнэ. Шумуулын хазалтыг эсэргүүцэх чадвар охины цусанд байхгүй учраас улайх биш хөхөрсөн байна гэдгийг эмч нар тайлбарлажээ. Охины хавдар хүнд биш эхний үедээ байсан учраас яаралтай химийн эмчилгээнд оруулжээ. Охин саяхан 4 нас хүрсэн аж. 2016 онд цусны хорт хавдар гэх энэ өвчнөөс охин бүрэн салж чадна гэж эмч нар баталж буй гэнэ.

Охины эцэг эх “ Шумуулын хазалт бидний хувьд үнэхээр аз завшаан боллоо. Тэр охины минь амь насыг аварлаа. Одоог хүртэл энэ бяцхан шархны ачаар охиныхоо аюулт өвчин даамжрахаас аварч чадсан гэдэгтээ итгэхгүй байгаа. Магадгүй шумууланд охин минь хазуулаагүй бол бид нарийн шинжилгээ хийлгэх талаар бодох ч үгүй байсан биз. 2016 он гэхэд охиноо аюулт өвчнөөс нь бүрэн салгаж чадна гэж итгэж бид хоёр чадлаараа хичээх болно” гэж Миррор сонинд ярьжээ.

0 Сэтгэгдэл
2018.07.17
2014.04.23
2014.04.22
2014.04.22
2014.04.22
2014.04.22
2014.04.22
2014.04.22
2014.04.22