Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Бостон хүчтэй
Бостоны марафонд Америкийн тамирчин Меф Кефлезиги хоёр цаг найман минут 37 секундын амжилтаар тэргүүлж, сүүлийн 30 жил тасраад байсан түрүүг авчирлаа. 1983 оноос хойш Бостоны марафонд Америкийн нэг ч тамирчин түрүүлсэн удаагүй. Тэгвэл өнгөрсөн жилийн Бостоны марафоны бөмбөгдөлтөд амиа алдсан дөрвөн хохирогчийн нэрийг өмсгөл дээрээ бичиж уралдсан Меф Кефлезигийг тэнгэр ивээсэн бололтой, хамгийн түрүүнд барианд орж иржээ.
Өнгөрсөн жилийн өдийд болсон Бостоны марафоны гүйгчид барианд орох үеэр бөмбөг дэлбэрсний улмаас хэдэн арван хүн шархдаж, гурван хүн газар дээрээ нас барсан юм. Мартин Ричард, Кристл Кэмпбелл, Лу Линзи хэмээх амь үрэгдсэн гурван хохирогч болон энэ явдлаас гурав хоногийн дараа гэмт хэрэгтнүүдийг барих үеэр буудуулан нас барсан цагдаагийн офицер Шон Коллирын дурсгалыг хүндэтгэж, уралдаан эхлэхийн өмнө нэг минут чимээгүй зогссон юм.

Энэ жилийн Бостоны марафон тэр чигтээ өнгөрсөн жилийн гунигт дурсамжийг цайруулах гэсэн, бостончуудад аюулгүй амьдарч чадна гэсэн итгэл найдвар өгөх гэсэн өөдрөг санаа зорилготой болох нь илт байлаа. Энэ марафонд зориулж “Бостон хүчтэй” гэсэн лого хүртэл гаргажээ. Хэдийгээр өнгөрсөн жилийн марафоноор аймшигт үйл явдал тохиолдсон ч гэлээ бостончууд энэ удаа марафондоо идэвхтэй оролцож,  үзэж сонирхсон бөгөөд хөгжөөн дэмжихээр ирсэн хүмүүсийн тоо нэг сая давсан гэж мэдээлж байна.
Марафонд гүйгчдийн дотор өнгөрсөн жилийн бөмбөгдөлтөөр шархдан хоёр хөлгүй болсон хохирогчид л олноороо оролцжээ.



Өнгөрсөн жилийн дэлбэрэлтэд өртөж хөлгүй болсон ч марафондоо дахин оролцжээ










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан