Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хотжилтыг идэвхжүүлэх арга хэмжээ авна
Шанхай хотноо болсон хотжилтын асуудлын талаарх форумд Хятадын Өөрчлөлт ба хөгжлийн төрийн хорооны дарга Сүй Шаоши нь иргэдийн оршин суугаа газрын бүртгэлийн журмыг зөөллөх тухай мэдэгдсэн байна. Хукоу нэртэй энэ журмыг Хятадад 1958 оноос мөрдөж байгаа юм. Журмын дагуу Хятадын бүх иргэнийг тодорхой мужид “хадагдсан” бүртгэлтэй хөдөөний иргэд ба хотын оршин суугч гэж хоёр хуваадаг. Ингэж “хадагдсан” хөдөөний иргэд өөр газар руу нүүх, ажил хийхээр явах болоход зөвшөөрлийн бичиг авах гэж ихээхэн хүнд сурталтай тулгардаг. Зөвшөөрлийн бичиг байхгүй бол хот руу нэвтрэх, хотод ажил хийх, сурах, эмнэлэгт үзүүлэх эрхгүй бөгөөд баригдвал хуучин нутаг руугаа албан хүргэгддэг байсан аж. Энэхүү журам нь амьдрал тарчиг хөдөөний оршин суугчид бөөнөөрөө хот руу нүүхээс сэргийлэх зорилготой байв. Гэвч 1990-ээд онд эдийн засгийн эрчимтэй хөгжиж эхэлснээр хот суурин газар олон сая ажлын байр бий болж, тэнд хямд үнээр ажиллах ажлын хүч шаардлагатай болсон. Ийм нөхцөлд хүссэн хүн бүр худалдан авч болдог түр зөвшөөрлийг бий болгожээ. Түр зөвшөөрөлгүй бол мөн л өндөр цалинтай ажил хийх, хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөх, байр худалдан авах боломжгүй байсан. Харин одоо ийнхүү Хятадыг хотжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хукоу журмыг бүрэн халдаггүй юм гэхэд зөвшөөрөл авах боломжийг хялбар болгосноор 2020 онд хөдөө орон нутгийн 100 сая гаруй иргэн хот газар шилжин амьдрах боломжтой болох аж. Аливаа нэг улсын эдийн засгийн хөгжил тогтвортой өндөр байхад хотжилт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг бөгөөд өндөр хөгжилтэй орны хүн амын 70-аас илүү хувь нь хотод амьдардаг.
Иймд Хятадын эрх баригчид сүүлийн үед хотжилтод онцгой анхаарч байгаа. Сүй Шаоши нь Хятадын хотжих үйл явц удаагүй байгаа ч сүүлийн үед мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг онцолжээ. Мөн хотжилтыг даган хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай, хотжсон Хятадын тариалангийн талбайн хэмжээ 120 сая га-гаас багагүй байх ёстой гэсэн байна.
Шанхай хотноо болсон хотжилтын асуудлын талаарх форумд Хятадын Өөрчлөлт ба хөгжлийн төрийн хорооны дарга Сүй Шаоши нь иргэдийн оршин суугаа газрын бүртгэлийн журмыг зөөллөх тухай мэдэгдсэн байна. Хукоу нэртэй энэ журмыг Хятадад 1958 оноос мөрдөж байгаа юм. Журмын дагуу Хятадын бүх иргэнийг тодорхой мужид “хадагдсан” бүртгэлтэй хөдөөний иргэд ба хотын оршин суугч гэж хоёр хуваадаг. Ингэж “хадагдсан” хөдөөний иргэд өөр газар руу нүүх, ажил хийхээр явах болоход зөвшөөрлийн бичиг авах гэж ихээхэн хүнд сурталтай тулгардаг. Зөвшөөрлийн бичиг байхгүй бол хот руу нэвтрэх, хотод ажил хийх, сурах, эмнэлэгт үзүүлэх эрхгүй бөгөөд баригдвал хуучин нутаг руугаа албан хүргэгддэг байсан аж. Энэхүү журам нь амьдрал тарчиг хөдөөний оршин суугчид бөөнөөрөө хот руу нүүхээс сэргийлэх зорилготой байв. Гэвч 1990-ээд онд эдийн засгийн эрчимтэй хөгжиж эхэлснээр хот суурин газар олон сая ажлын байр бий болж, тэнд хямд үнээр ажиллах ажлын хүч шаардлагатай болсон. Ийм нөхцөлд хүссэн хүн бүр худалдан авч болдог түр зөвшөөрлийг бий болгожээ. Түр зөвшөөрөлгүй бол мөн л өндөр цалинтай ажил хийх, хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөх, байр худалдан авах боломжгүй байсан. Харин одоо ийнхүү Хятадыг хотжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хукоу журмыг бүрэн халдаггүй юм гэхэд зөвшөөрөл авах боломжийг хялбар болгосноор 2020 онд хөдөө орон нутгийн 100 сая гаруй иргэн хот газар шилжин амьдрах боломжтой болох аж. Аливаа нэг улсын эдийн засгийн хөгжил тогтвортой өндөр байхад хотжилт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг бөгөөд өндөр хөгжилтэй орны хүн амын 70-аас илүү хувь нь хотод амьдардаг. Иймд Хятадын эрх баригчид сүүлийн үед хотжилтод онцгой анхаарч байгаа. Сүй Шаоши нь Хятадын хотжих үйл явц удаагүй байгаа ч сүүлийн үед мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг онцолжээ. Мөн хотжилтыг даган хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай, хотжсон Хятадын тариалангийн талбайн хэмжээ 120 сая га-гаас багагүй байх ёстой гэсэн байна.
0 Сэтгэгдэл
























