Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Зорчигчдын ар гэрийнхэн жагсаал хийхийг завдав

Өмнөд Солонгосын живсэн усан онгоцны зорчигчдын ар гэрийнхэн аврах ажиллагааг дэндүү хариуцлагагүй, удаан хойрго байна хэмээн бухимдан нийслэл Сөүлд очиж эсэргүүцлийн жагсаал хийхийг завдсан ч цагдаагийнхан замд нь зогсоосон байна. Жиндо аралд аврах ажиллагааны талаар мэдээ хүлээж суугаа зорчигчдын ар гэрийнхнээс 100 гаруй хүн эрх баригчдад үгээ хүргэхээр Сөүл рүү гарах гэсэн боловч цагдаагийнхан тэднийг хориглож амжжээ. Бухимдсан эцэг эхчүүдийг Сөүл явахаас сэргийлж Ерөнхий сайд өнөө өглөө ослын газар ирж, ар гэрийнхэнтэй нь уулзсан байна.  Хэрэв эцэг эхчүүдийн бухимдал газар авч, жагсаал цуглаан болвол энэ явдлаас улбаалан Засгийн газар огцорч ч болзошгүй хэмээн эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Онгоц живснээс хойш гурван хоног өнгөрчихөөд байгаа ч одоо хүртэл нэг ч зорчигчийг эсэн мэнд олж чадаагүй байгаа бөгөөд онгоц дотор сураггүй байгаа гэх 200 гаруй хүнээс 22 цогцсыг нь гаргаж авч чадсан юм.
475 зорчигч явсан Севол онгоцноос ердөө 174 хүнийг л аварсан бөгөөд, 54 хүн нас барсан нь тогтоогдож, үлдсэн хүмүүс нь сураггүйд тооцогдож буй. Севол онгоцны зорчигчдыг аврах ажиллагаанд 200 онгоц, 34 нисэх онгоц, 600 гаруй шумбагч оролцож байна. Гурав хоног оролдсоны эцэст өчигдрөөс л шумбагчид онгоц дотор нэвтэрч чадсан боловч үзэгдэх орчин маш муу байгаагаас хэн нэг зорчигчийг аварч хараахан чадаагүй байна.



Зорчигчдын ар гэрийнхэн Жиндо арал дээр байрлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан