“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Цөмийн салбарт үргэлжлүүлэн ажиллана
Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпораци “NPCIL” нь “Кунданкулам” цөмийн цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр блокийг барих тухай суурь гэрээг Оростой байгуулжээ. Одоо гэрээг хэрэгжүүлж эхлэхийн тулд Цөмийн эрчим хүчийг зохицуулах зөвлөлтөй тохиролцох л үлдлээ.
Энэ цахилгаан станцыг байгуулах ажлын явцад 2011 онд Японы “Фүкүшима” –д гарсан осол ихээхэн нөлөөлсөн юм. Эхний блокийг 2011 онд ажиллуулж эхлэх байсан ч станцын орчим амьдардаг хүмүүс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлснээр хойшлуулахаас өөр аргагүй болж өнгөрсөн жил л ажиллуулж эхэлсэн. Гэхдээ бас л эсэргүүцэлтэй тулгарахад Энэтхэгийн засгийн газар нь улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад энэ станц зайлшгүй хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийж байв. Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, ивээн тэтгэж байна гэж өрнөдийн хэд хэдэн улсыг буруутгасан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард цөмийн станцаас холгүй оршдог тосгонд бөмбөг дэлбэрч, гурван барилга нурж, зургаан хүн шархадан, гурван хүн хүнд шархадсан ноцтой хэрэг гарсан юм. Энэтхэгийн цагдаа нар мөрдлөг явуулаад бөмбөг дэлбэрсэн байр нь цөмийн станцыг эсэргүүцэх хөдөлгөөний төв байр байсан, хэргийн газраас бөмбөг хийх түүхий эд болон тэсрээгүй үлдсэн хоёр бөмбөг илрүүлсэн тухайгаа мэдэгдсэн юм. Гэвч цөмийн эрчим хүчний эсрэг үндэсний хөдөлгөөний удирдагч нь энэ тэсрэх бөмбөгийг хийхэд ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн.
Ингэсээр гурав, дөрөвдүгээр блокийг барих ажлыг эхлүүлэх гэтэл цөмийн осол гарсан тохиолдолд хүлээх хариуцлагын тухай шинэ хууль саад болсон байдаг. Шинэ хуулиар цөмийн станцыг ашиглах үед осол гарвал хохирлыг нь ажиллуулагч компани төдийгүй барьсан компани давхар хүлээх ёстой гэсэн заалттай байв. Оросын тал онц байдал үүссэн үед хохирлыг нөхөн төлөх болзошгүй эрсдлийг хүлээхийг хүссэнгүй дахин Энэтхэгийн талтай хэлэлцээр хийж эхэлсэн байна. Үр дүнд нь талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд ийнхүү барилгын ажил удахгүй эхлэх бололтой. Энэтхэгийн цөмийн цахилгаан станцыг Оросын “Атомстройэкспорт” компани 1998 оноос хойш барьж байгуулж буй билээ.
Энэтхэгийн цөмийн эрчим хүчний корпораци “NPCIL” нь “Кунданкулам” цөмийн цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр блокийг барих тухай суурь гэрээг Оростой байгуулжээ. Одоо гэрээг хэрэгжүүлж эхлэхийн тулд Цөмийн эрчим хүчийг зохицуулах зөвлөлтөй тохиролцох л үлдлээ.Энэ цахилгаан станцыг байгуулах ажлын явцад 2011 онд Японы “Фүкүшима” –д гарсан осол ихээхэн нөлөөлсөн юм. Эхний блокийг 2011 онд ажиллуулж эхлэх байсан ч станцын орчим амьдардаг хүмүүс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлснээр хойшлуулахаас өөр аргагүй болж өнгөрсөн жил л ажиллуулж эхэлсэн. Гэхдээ бас л эсэргүүцэлтэй тулгарахад Энэтхэгийн засгийн газар нь улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад энэ станц зайлшгүй хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийж байв. Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, ивээн тэтгэж байна гэж өрнөдийн хэд хэдэн улсыг буруутгасан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард цөмийн станцаас холгүй оршдог тосгонд бөмбөг дэлбэрч, гурван барилга нурж, зургаан хүн шархадан, гурван хүн хүнд шархадсан ноцтой хэрэг гарсан юм. Энэтхэгийн цагдаа нар мөрдлөг явуулаад бөмбөг дэлбэрсэн байр нь цөмийн станцыг эсэргүүцэх хөдөлгөөний төв байр байсан, хэргийн газраас бөмбөг хийх түүхий эд болон тэсрээгүй үлдсэн хоёр бөмбөг илрүүлсэн тухайгаа мэдэгдсэн юм. Гэвч цөмийн эрчим хүчний эсрэг үндэсний хөдөлгөөний удирдагч нь энэ тэсрэх бөмбөгийг хийхэд ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн.
Ингэсээр гурав, дөрөвдүгээр блокийг барих ажлыг эхлүүлэх гэтэл цөмийн осол гарсан тохиолдолд хүлээх хариуцлагын тухай шинэ хууль саад болсон байдаг. Шинэ хуулиар цөмийн станцыг ашиглах үед осол гарвал хохирлыг нь ажиллуулагч компани төдийгүй барьсан компани давхар хүлээх ёстой гэсэн заалттай байв. Оросын тал онц байдал үүссэн үед хохирлыг нөхөн төлөх болзошгүй эрсдлийг хүлээхийг хүссэнгүй дахин Энэтхэгийн талтай хэлэлцээр хийж эхэлсэн байна. Үр дүнд нь талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд ийнхүү барилгын ажил удахгүй эхлэх бололтой. Энэтхэгийн цөмийн цахилгаан станцыг Оросын “Атомстройэкспорт” компани 1998 оноос хойш барьж байгуулж буй билээ.
0 Сэтгэгдэл























