Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадад шатдаг хий нийлүүлж магадгүй
ОХУ-ын шадар сайд А.Дворкович ойрын хугацаанд Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Оросууд Хятад руу шатдаг хий экспортлох гэрээг 10 жилийн турш хийж байгаа юм. Нийлүүлэх үнийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байснаас ийм олон жил болжээ. Оросууд Европт зардагтай адил эсвэл ойролцоо үнээр шатдаг хийгээ зарахыг хүсч байгаа. Харин Хятад үүнээс хавьгүй хямдаар авахыг санал тавьсан аж. Хоёр тал үнийн тохиролцоонд хүрэх гэж дахиад хэдэн жил хэлэлцэх байсан ч Украйнд болсон үйл явдал Оросыг тодорхой хэмжээгээр буулт хийхэд хүргэсэн бололтой. Украйны асуудлаас болж Европын холбоо, АНУ Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Яваандаа Өрнөд Европ Оросоос шатдаг хий авахаа бүрэн зогсоох тухай яриа гарч эхэлсэн. Гэтэл Оросын шатдаг хийн үндсэн худалдан авагч нь Өрнөд Европ. Иймд аргагүйн эрхэнд шатдаг хийг зарах шинэ зах зээл яаралтай хайх шаардлага гарч ирсэн юм.
Хоёр тал тавдугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах бололтой. Гарын үсэг зурж баталгаажвал Орос 2015 оноос эхлэн манай урд хөршид жил болгон 38 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлж эхэлнэ.



ОХУ-ын шадар сайд А.Дворкович ойрын хугацаанд Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Оросууд Хятад руу шатдаг хий экспортлох гэрээг 10 жилийн турш хийж байгаа юм. Нийлүүлэх үнийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байснаас ийм олон жил болжээ. Оросууд Европт зардагтай адил эсвэл ойролцоо үнээр шатдаг хийгээ зарахыг хүсч байгаа. Харин Хятад үүнээс хавьгүй хямдаар авахыг санал тавьсан аж. Хоёр тал үнийн тохиролцоонд хүрэх гэж дахиад хэдэн жил хэлэлцэх байсан ч Украйнд болсон үйл явдал Оросыг тодорхой хэмжээгээр буулт хийхэд хүргэсэн бололтой. Украйны асуудлаас болж Европын холбоо, АНУ Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Яваандаа Өрнөд Европ Оросоос шатдаг хий авахаа бүрэн зогсоох тухай яриа гарч эхэлсэн. Гэтэл Оросын шатдаг хийн үндсэн худалдан авагч нь Өрнөд Европ. Иймд аргагүйн эрхэнд шатдаг хийг зарах шинэ зах зээл яаралтай хайх шаардлага гарч ирсэн юм.Хоёр тал тавдугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах бололтой. Гарын үсэг зурж баталгаажвал Орос 2015 оноос эхлэн манай урд хөршид жил болгон 38 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлж эхэлнэ.




0 Сэтгэгдэл
























