Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Пулитцерийн шагналыг “Washington Post”, “Guardian” хувааж хүртлээ
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналыг “The Washington Post”, “Guardian” сонинууд хуваан хүртжээ. Энэ хоёр сонин Эдвард Сноудений мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг хэрхэн тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг дэлхий нийтэд илчилсэн юм. Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Э.Сноуден нууцын зэрэглэлтэй олон баримт фактыг олон нийтэд дэлгэхээр хамгийн түрүүнд дээрх хоёр сонинд ханджээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллийн мөрөөр хоёр сонин тус тусдаа цуврал олон нийтлэл гаргахдаа Үндэсний Аюулгүй байдлын агентлаг ямар тактик, үйл ажиллагаагаар улс орнуудыг, тэр дундаа холбоотон орнуудынхаа төрийн тэргүүнүүдийг хүртэл тагнаж чагнадаг байсныг илчилснээр олон улсын хооронд томоохон маргаан дэгдсэн билээ. АНУ-ын Засгийн газрын эсрэг баримт нотолгоо зоригтойгоор гаргаж тавин, олныг анхаарлыг чиглүүлж чадсаныг нь Пулитцерийн шагналыг олгодог Колумбиагийн сэтгүүл зүйн их сургууль өндрөөр үнэлжээ.
Түүнчлэн өнгөрсөн онд Бостоны марафоны үеэр гарсан халдлагын тухай шуурхай сурвалжлагаараа “Boston Globe” сонин, Бирм дэх лалын шашинтнуудын хавчлагын тухай олон улсын мэдээллээрээ “Reuters”-ын хоёр сурвалжлагч, дайны шархадсан цэргүүдтэй зүй бусаар харилцаж байгаа тухай мэдээллээрээ “The Gazette in Colorado” сонин мөн Пулитцерийн эзэд болжээ.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналыг “The Washington Post”, “Guardian” сонинууд хуваан хүртжээ. Энэ хоёр сонин Эдвард Сноудений мэдээлэл дээр үндэслэн АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг хэрхэн тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулдаг болохыг дэлхий нийтэд илчилсэн юм. Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Э.Сноуден нууцын зэрэглэлтэй олон баримт фактыг олон нийтэд дэлгэхээр хамгийн түрүүнд дээрх хоёр сонинд ханджээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллийн мөрөөр хоёр сонин тус тусдаа цуврал олон нийтлэл гаргахдаа Үндэсний Аюулгүй байдлын агентлаг ямар тактик, үйл ажиллагаагаар улс орнуудыг, тэр дундаа холбоотон орнуудынхаа төрийн тэргүүнүүдийг хүртэл тагнаж чагнадаг байсныг илчилснээр олон улсын хооронд томоохон маргаан дэгдсэн билээ. АНУ-ын Засгийн газрын эсрэг баримт нотолгоо зоригтойгоор гаргаж тавин, олныг анхаарлыг чиглүүлж чадсаныг нь Пулитцерийн шагналыг олгодог Колумбиагийн сэтгүүл зүйн их сургууль өндрөөр үнэлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Бостоны марафоны үеэр гарсан халдлагын тухай шуурхай сурвалжлагаараа “Boston Globe” сонин, Бирм дэх лалын шашинтнуудын хавчлагын тухай олон улсын мэдээллээрээ “Reuters”-ын хоёр сурвалжлагч, дайны шархадсан цэргүүдтэй зүй бусаар харилцаж байгаа тухай мэдээллээрээ “The Gazette in Colorado” сонин мөн Пулитцерийн эзэд болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























