Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Еврейчүүдийн төвд буудалцаан болжээ
Америкийн Канзас мужид еврейчүүдийн төвд гурван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Улаанбаатарын цагаар өчигдөр үүрээр Канзас-Ситийн дагуул хот Оверлэнд парк дахь еврейчүүдийн төвд буудалцаан болж гурван хүн амь үрэгдсэн тухай “Ройтер” агентлаг мэдээлэва. Буудалцсан этгээд нацист уриа хашхирч байсан аж. Цагдаа нар хэргийн газрыг бүслэн хаагаад мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой ийм хэрэг Америкт таван жилийн өмнө гарч байсан юм. 2009 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, еврейчүүдийг үзэн ядах үзлээрээ алдартай Жеймс фон Браун гэгч нь Вашингтон хот дахь Холокостын музейд буудалцаан гаргаж байсан юм. Энэ хэргийн улмаас музейн хамгаалагч шархдан, удалгүйгээр эмнэлэгт өөд болсон. Хэргийн эзэн мөн адил шархадсан ч амьд үлдэж жил гаруйн дараа 88 насандаа шоронгийн эмнэлэгт өөд болсон байдаг.
Гитлерийг төрийн эрх барьж байх үед еврей үндэстнүүдийг хоморголон устгасан үзэгдлийг Холокост гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр зургаан сая орчим еврей хүн хороогдсон гэж үздэг. Гэвч зарим улстөрч, хувь хүн ийм үзэгдэл огт байгаагүй гэж нотолдог.
Америкийн Канзас мужид еврейчүүдийн төвд гурван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Улаанбаатарын цагаар өчигдөр үүрээр Канзас-Ситийн дагуул хот Оверлэнд парк дахь еврейчүүдийн төвд буудалцаан болж гурван хүн амь үрэгдсэн тухай “Ройтер” агентлаг мэдээлэва. Буудалцсан этгээд нацист уриа хашхирч байсан аж. Цагдаа нар хэргийн газрыг бүслэн хаагаад мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой ийм хэрэг Америкт таван жилийн өмнө гарч байсан юм. 2009 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, еврейчүүдийг үзэн ядах үзлээрээ алдартай Жеймс фон Браун гэгч нь Вашингтон хот дахь Холокостын музейд буудалцаан гаргаж байсан юм. Энэ хэргийн улмаас музейн хамгаалагч шархдан, удалгүйгээр эмнэлэгт өөд болсон. Хэргийн эзэн мөн адил шархадсан ч амьд үлдэж жил гаруйн дараа 88 насандаа шоронгийн эмнэлэгт өөд болсон байдаг.Гитлерийг төрийн эрх барьж байх үед еврей үндэстнүүдийг хоморголон устгасан үзэгдлийг Холокост гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр зургаан сая орчим еврей хүн хороогдсон гэж үздэг. Гэвч зарим улстөрч, хувь хүн ийм үзэгдэл огт байгаагүй гэж нотолдог.
0 Сэтгэгдэл
























