Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг оруулсангүй
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
БНХАУ-ын нисэх онгоц тээгч “Ляонин”-нд хөл тавьсан хамгийн анхны гадаад хүнээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел тодров. Хятадууд өөрийн хамгийн сүүлийн үеийн нууц зэвсэгт нэвтрэх эрхийг Чак Хэйгельд өгсөн ч нарийн зүйлсийг харуулахыг хүсээгүй бололтой. Учир нь, “Ляонин” хөлгийн доторх нисэх онгоц тээгч хэсэг рүү сайдыг нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. Гэтэл Америкийн нисэх онгоц тээгч дээр зочилсон гадаадын ямар ч зочинд доторх бүх зүйлсийг нуулгүй харуулдаг.

Америкийн Батлан хамгаалахын сайд Хятадын бүтээсэн нисэх онгоц тээгчтэй танилцсан тухайдаа “Ямар ч байсан гадна үйлчилгээг маш сайн хийдэг, их цэвэрхэн. Багийн гишүүд тэвхийсэн. Намайг усан онгоц хэдийд байлдааны бэлэн байдалд орох тухай асуухад бэлэн байдалд орсон тухай тодорхойлолт, огноо гаргаагүй гэв” гэж тайлбарлажээ. Түүнд хятадууд хөөрөхөд бэлэн “J-15” гурван онгоцыг харуулсан байна. Энэ нисэх онгоц тээгчийн баг 1500 хүний бүрэлдэхүүнтэй, тэдгээрийн дотор 250 офицер, 90 эмэгтэй байдаг аж. Ийм усан онгоцтой улсын тоо дэлхийд хуруу дарам цөөн. Үнэндээ ийм усан онгоц үйлдвэрлэнэ, засвар үйлчилгээ хийнэ гэдэг тухайн улсын чансааг харуулдаг гэж болно. Нисэх онгоц тээгчийн тоо, чадлаараа АНУ дэлхийд тэргүүлдэг, дараа нь Франц, Их Британи ордог бөгөөд 2000 он гараад ОХУ, БНХАУ, Энэтхэг орж ирсэн юм. Хятад нь Зөвлөлтийн үед дутуу баригдсан усан онгоцыг төмрийн хаягдлын үнээр худалдан авч өөрсдөө дуусгаад, дээрээс нь хөөрдөг нисэх онгоцыг Украйнаас худалдан авсан төслийн онгоцыг нөхөн боловсруулж өөрийн болгосон онцлогтой.
Энэтхэг мөн л Зөвлөлтийн үед дутуу баригдсан усан онгоцыг худалдан авсан ч Орост мөнгө төлж гүйцэд бариулаад, дээрээс нь хөөрдөг нисэх онгоцыг Орост тусгайлан захиалж үйлдвэрлүүлж байсан.

0 Сэтгэгдэл
2014.04.15