Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Цыгануудад туслахаас татгалзаж байна

Шведийн Засгийн газар Румыны цыгануудад зориулсан тусламжийн мөнгийг улсад нь Европын холбооны өмнөөс тараан өгч байх санал гаргажээ.  Шведчүүд энэ асуудалд онцгой анхаарах бодит шалтгаан бий. Шведийн гудамжинд гуйлга гуйж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь Румыны иргэд, бүр тодруулбал румын цыганууд. Шведүүд үүнээс өмнө цыгануудад туслах зорилгоор Румынд жил болгон Европын холбооноос гаргаж өгдөг их хэмжээний мөнгийг цыгануудыг хил давж, Швед гэх мэт баян орнууд руу гуйлга гуйхаар гаргуулахгүйгээр олгодог болгох талаар нууц хэлэлцээр хийжээ. Гэвч Румыны Засгийн газар Европын холбооны тусламжийн мөнгөний ихээхэн хэсгийг нийгмийн хамгийн ядуу, идэвхгүй давхарга болох цыгануудад олгохыг эрс эсэргүүцсэн тул хэлэлцээ зогссон байна.

Румыныг Шенгений бүсд нэгдсэнээс хойш Баруун Европыг чиглэсэн цыгануудын тоог цөөлөх зорилгоор Европын холбоо хэдэн тэрбум евро румынчуудад өгдөг болсон. Гэвч энэ мөнгөний ердөө 30 хувийг ашиглаж, түүнээсээ өчүүхэн бага хувийг цыгануудын амьдрал, ахуйг сайжруулах ажилд зарцуулж байгаа аж. Уг нь, тусламжийн мөнгийг ахуйг сайжруулах, ажилгүйдлийн тэтгэмж өгөхөд зарцуулснаар Баруун Европыг зорьсон цыгануудын тоог цөөлж, тэдэнтэй холбоотой гэмт хэргийг бууруулах зорилготой. Гэвч цыганууд олноор оршин суудаг Румын гэх мэт улсууд тусламжийн мөнгийг зориулалтаар нь ашиглахаас цааргалж байгаа юм.

Шведийн Засгийн газрын саналаар цыгануудын асуудлыг судалдаг, тусламж авч байгаа эсэхийг шалгадаг тусгай төвийг Бухарестэд байгуулахтай зэрэгцэн, Румынтай адилаар үгээгүй ядуу амьдралтай цыган иргэдээ баян цагталан Баруун Европ руу шахан гаргах замаар нийгмийн асуудлаа шийдэхийг оролдож байгаа Унгар, Словак гэх мэт орнуудад хатуу шаардлага тавих цаг болсон аж.
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Европын холбоог цыгануудыг гадуурхан нүд үзүүрлэж байгаа үзэгдлийг зогсоож чадахгүй байна гэж хатуу шүүмжилдэг. Харин Европын холбооны гишүүн орнуудын цагдаагийн газрууд нь цыгануудыг очсон улсдаа нийгэмшин дасахын тулд хэлийг нь сурах, ажил хийх, мэдлэг олж авах гэж огт хичээдэггүй бөгөөд зөвхөн гуйлга гуйх, ажилгүйдлийн тэтгэмж зүгээр авах, хар тамхи наймаалах, жижиг хулгай хийхэд бүх цагаа зарцуулдаг гэж буруутгадаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан