Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Обамагийн орлого буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ба түүний эхнэр Мишель нар өнгөрсөн жил 482 мянган ам.долларын орлого олсон гэж татварын декларацидаа заасан тухай Цагаан ордны сайт  мэдээллээ. 2012 онд Ерөнхийлөгчийн гэр бүлийн орлого 662,8 мянган ам.долллар байсан гэхээр  өнгөрсөн жил 180 мянган ам.доллараар буурсан хэрэг юм. Обамагийн гэр бүл 2013 онд олсон орлогынхоо 20,4 хувийг буюу 98,2 мянган ам.долларыг татварт төлжээ. Эндээс 23,3 мянгыг нь албан ёсоор бүртгэлтэй Иллинойс мужид татварт өгсөн байна.
Ерөнхийлөгчийн гэр бүл өглөг, буяны ажилд 59,2 мянган доллар буюу орлогынхоо 12,3 хувийг зарцуулжээ. Тэд хүмүүнлэг, буяны ажил хийдэг 32 байгууллагад хандив өргөснөөс хамгийн их буюу 8,8 мянган ам.долларыг Америкийн цэргийн албан хаагч, ахмад дайчдад тусалдаг санд өгсөн. Барак Обамагийн орлого Ерөнхийлөгч болсон цагаас эхлэн тасралтгүй унасаар ирсэн байдаг. 2009 онд тэрээр 5,5 сая ам.долларын орлоготой байсан бол 2010 онд 1,7 сая, 2011 онд 790 мянга, 2012 он 608,6 мянган ам.долларын орлого олж байж. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден ба түүний эхнэр Жилл нар өнгөрсөн жил 407 мянган ам.долларын орлоготой ажилласан. Түүнээсээ татвар болгож 96,4 мянгыг төлсөн. Өглөг буяны ажилд Жогийн гэр бүл 20,1 мянган ам.доллар өгчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан