Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хроватад 30 хуягт үнэгүй нийлүүлэв
АНУ-ын Засгийн газар Хроватын армид гар хийцийн тэсрэх бодисын дэлбэрэлтийн эсрэг тусгай хамгаалт бүхий 30 ширхэг “Navistar MaxxPro” хуягт машин үнэ төлбөргүй өгсөн байна. Америкийн Батлан хамгаалах яам байлдааны зориулалттай эд, хэрэгслийн илүүдлийг арилгах хөтөлбөрийн дагуу энэ нийлүүлэлтийг хийжээ.
2002 оноос эхлэн Афганистанд 10 гаруй жил байлдааны ажиллагаа явуулах хугацаанд Америкийн асар их хэмжээний хуягт техник, машин хуримтлагдсан. Энэ жил Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусахтай холбогдуулж, тэр олон мянган машин тээвэрлэх, хадгалахтай холбоотой асуудал тулгарсан тухай манай сонин мэдээлж байсныг уншигч та санаж байгаа байх. Бүгдийг тээвэрлэн гаргаж, хадгалахад хэт их хөрөнгө шаардлагатай болсон юм. Иймд америкчууд илүүдэл хуягт машинуудаа найрсаг харилцаатай улсуудад боломжийн үнээр худалдаж авах санал тавьсан ч худалдан авагч гарч ирэхгүй байсан. Тиймээс найрсаг харилцаатай байх нь чухал гэж үзсэн Хорват гэх мэт улсуудад үнэгүй нийлүүлж эхэлсэн бололтой.Америкчууд Хроватын Батлан хамгаалах яаманд нийт 212 хуягт машин үнэгүй нийлүүлэх талаар өнгөрсөн оны эхээр тохиролцоонд хүрсэн аж. Тохиролцооны дагуу хуягт машиныг нэмэлт засвар, үйлчилгээ хийхийг шаардалгүйгээр байгаа чигээр нь авна. Мөн машиныг тээвэрлэх, засварлахтай холбоотой бүх зардлыг Хрорватын Батлан хамгаалах яам даах гэнэ.

0 Сэтгэгдэл