“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Маоистууд дайралт хийж олон хүний аминд хүрчээ
Энэтхэгийн мужуудад бүх нийтийн парламентын сонгуулийн эхний шат болж байгаатай холбоотойгоор байдал нэлээд хурцадмал болоод байна. Өчигдөр Энэтхэгийн төв хэсэгт орших Чхаттисгарх мужийн сонгуулийн комиссын ажилтнууд сууж явсан автобус маоистууд буюу Энэтхэгийн Маоист Коммунист намын зэвсэгт дээрэмчдийн тавьсан тэсрэх бөмбөгөнд өртөн таван хүн амиа алджээ. Үүний дараагаар маоистууд хэргийн газар хүрэлцэн ирсэн цагдаа ба түргэн тусламжийн ажилтнууд руу дайралт хийж ахин таван хүний аминд хүрсэн аж.
Дөрөвдүгээр сарын сарын долоонд эхэлсэн парламентын бүх нийтийн сонгууль Энэтхэгийн 28 мужид болж өнгөрөх бөгөөд үр дүнгээр нь тус улсын Засгийн газрыг бүрдүүлэх юм.
Энэтхэгийн Маоист Коммунист нам, түүний гишүүд ба дэмжигч маоистууд буюу наксалитууд гэдэг нь 1960-аад оны сүүлээс бий болсон хөдөлгөөний төлөөлөгч. Тэд газрын эзэд, төв засгийн газрын эсрэг партизаны дайн явуулсаар 40 гаруй жил болоод байна. Наксалитууд нь Орост 1917 онд, Хятадад 1949 онд болж байсантай адил зэвсэгт хувьсгал хийж Энэтхэгт социалист улс бий болгох, гарал үүслээр ялгадаг кастын системийг бүхэлд нь халж, хүн болгон тэгш эрхтэй байхын төлөө тэмцэх гэсэн өнгөц сонсоход чихэнд зөөлөн хөтөлбөр, зорилготой. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд Энэтхэгт одоо төр барилцаж байгаа улс төрийн нөлөөтэй бүх л намын эсрэг тэмцэх, төрийн бүх шатны түшмэдийг устгах, сүрдүүлэх, чинээлэг тариачдаас газрыг булаан авч үгээгүй ядуу тариачдад тараах гэх мэт сонгодог большевик арга хэрэглэдэг. Наксалитууд нь Энэтхэгийн 20 мужид үйл ажиллагаа явуулдаг, олон мянган зэвсэгт дайчдаас бүрдсэн бүлэглэлүүдтэй. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөр хамгийн сул мужуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тархацын хувьд Энэтхэгийн нутгийг Аравын тэнгисээс эхлээд зүүн тийш Хятадын хил хүртэл өргөн уудам нутагт алан хядах ажиллагаа явуулдаг.
Энэтхэгийн Засгийн газар наксалитуудыг Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа дотоодын хамгийн аюултай хүчин гэж үздэг.
1980 оноос хойших статистик мэдээг үзвэл наксалитуудын дайралтын улмаас 12 мянга гаруй энгийн иргэн, 3000 гаруй төрийн албан хаагч, цагдаа болон цэргийнхэн амиа алджээ.

0 Сэтгэгдэл