Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна
Шотланд тусгаар улс болвол Европ даяар хямарна


Нэгэн цагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Их Британийн Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Жорж Робертсон Шотландыг тусгаар улс болвол Их Британи төдийгүй Европын өөр олон улсад сүйрэл дагуулна гэж мэдэгдлээ. Жорж Робертсоны энэ мэдэгдэл есдүгээр сарын 18-нд Шотландад явагдах тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулгад зориулагдсан байж.
Робертсон хэдийгээр шотланд хүн ч гэлээ өөрийнх нь нутаг тусгаар тогтновол Их Британи сулраад зогсохгүй Европ даяар салан тусгаарлах үзэгдэл гаарч, бусдын газар нутгийг булаагч, дарангуйлагч гэх мэт муу ёрын хүчнийг баярлуулна гэжээ. Энд дарангуйлагч, газар нутгийг булаагч гэж ОХУ, Путин хоёрыг дам хэлсэн бололтой.
Хэрэв Шотланд тусгаар улс болвол юуны өмнө Испанийн хамгийн баян бөгөөд хамгийн том муж болох Каталонийн салан тусгаарлах үзэл бүр хүчтэй болно гэдгийг Робертсон анхааруулав. Цаашлаад, Испанийн Баскуудын нутаг, Италийн Венето муж, Францын Корсик арал, Бельгийн фламанд хэлтэй мужууд гээд Европ даяар салан тусгаарлах санал асуулга болж магадгүй гэж анхааруулсан байна.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаас үзвэл Шотландыг тусгаар улс болохыг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн эзлэх хувьд бараг тэнцээд байгаа аж.
Испани нь Каталони мужид тусгаар тогтнолын талаарх санал асуулга явуулахыг хориглосон. Харин Италийн цагдаа нар Венето мужийн салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж баривчлаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан