Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятад салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна
Хятадын Шанхай хотноо дэлхийн Салхины эрчим хүчний 13 дахь удаагийн хурал эхэлжээ. лхин цахилгаан үүсгүүр болон салхинаас эрчим хүч гарган авахтай холбоотой бүх л төрлийн техник технологичийг үйлдвэрлэгчид оролцдог том хурал Хятадад хоёр дахь удаагаа зохиогдож байна.
Дэлхийн салхины эрчим хүчний ассоциац буюу “WWEA”-ийн тэргүүн Стефан Сэнгер хурлыг нээж хэлсэн үгэндээ салхины эрчим хүчний салбарт манай урд хөрш асар ахицтай байгааг онцолжээ. Ердөө 10 жилийн тэртээ Хятад салхинаас эрчим хүч гарган авах тал дээр гадаадын технологиос ихээхэн хамааралтай байж, бие даан ердөө нэг мегаваттаас ихгүй хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 мегаваттын цахилгаан үүсгүүр биеэ даан үйлдвэрлэж байгааг онцлов. Мөн өнгөрсөн жилээс салхины цахилгаан үүсгүүрүүдийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсныг тэмдэглэлээ. 2013 оны байдлаар Хятадад салхин цахилгаан үүсгүүрүүд нь 134,9 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.



Хятадын Шанхай хотноо дэлхийн Салхины эрчим хүчний 13 дахь удаагийн хурал эхэлжээ. лхин цахилгаан үүсгүүр болон салхинаас эрчим хүч гарган авахтай холбоотой бүх л төрлийн техник технологичийг үйлдвэрлэгчид оролцдог том хурал Хятадад хоёр дахь удаагаа зохиогдож байна. Дэлхийн салхины эрчим хүчний ассоциац буюу “WWEA”-ийн тэргүүн Стефан Сэнгер хурлыг нээж хэлсэн үгэндээ салхины эрчим хүчний салбарт манай урд хөрш асар ахицтай байгааг онцолжээ. Ердөө 10 жилийн тэртээ Хятад салхинаас эрчим хүч гарган авах тал дээр гадаадын технологиос ихээхэн хамааралтай байж, бие даан ердөө нэг мегаваттаас ихгүй хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 мегаваттын цахилгаан үүсгүүр биеэ даан үйлдвэрлэж байгааг онцлов. Мөн өнгөрсөн жилээс салхины цахилгаан үүсгүүрүүдийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсныг тэмдэглэлээ. 2013 оны байдлаар Хятадад салхин цахилгаан үүсгүүрүүд нь 134,9 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.




0 Сэтгэгдэл
























