Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Украины депутат эмэгтэй хотуудад жагсагчдыг буудах хэрэгтэй гэв

Украины парламент-Дээд Радад “Эрх чөлөө” эвслийг төлөөлдөг депутат Ирина Фарион тус улсын зүүн нутгуудын Харьков, Луганск, Донецк хотуудад эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүсийг буудах хэрэгтэй гэсэн байна. “Би жаахан хэрцгий байж болно. Гэхдээ тэднийг зүгээр л буудах хэрэгтэй, уучлаарай. Манай газар нутаг дээр дайснууд ноёрхож байна. Гэтэл бид юу ярьж сууна вэ. Тэднийг эндээс бүр 1654 онд хөөж гаргах байсан юм. Тэгэхээр өнөөдөр хатуухан харьцах хэрэгтэй. Авах арга хэмжээ хатуу баймаар байна. Манай хүмүүс өөрсдийнхөө амийг өгч байна. Ийм болохоор тэднийг эндээс явуулах ганцхан арга нь үхэл” гэж депутат хэлжээ.
Үндэсний үзэлт Олег Тягнибокын хамтран зүтгэгч Ирина Фарион 1980-аад онд марксист-ленинист гоо зүй, нийтийн хэл судлалын дугуйлан тэргүүлж, “Интернациональч нөхөрлөлийн клуб”-ын гишүүн байсан хүн. Львовын их сургуульд хэл судлалын салбарын намын үүрийн товчооны гишүүн, салбартаа коммунист намын ганцхан оюутан гишүүн байсан хүн. Намаасаа 1991 оны наймдугаар сарын төр эргүүлэх гэсэн оролдлогын дараа гарсан юм.

0 Сэтгэгдэл