Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хуандийг тахижээ
Нанхиад иргэдийг түүхэнд анх удаа нэгдмэл улс болгон зангидсан Цин Ши Хуандийн дурсгалыг хүндэтгэх Чинмин буюу манайхаар Ханш нээх өдөр нэртэй баярыг Хятад өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Баруун хойд Хятадын Шэнси мужийн Хуанлин гацаанд болсон тахилгын баярт оролцохоор их газрын Хятадаас төдийгүй хилийн чанадаас нэр алдартай 10 мянган нанхиад хүн хүрэлцэн иржээ. Хуанди хааныг тахих ёслолд Бүх Хятадын улс төрийн зөвлөгөөний төвийн дарга Лу Жангун, Тайваны “Гоминдан” намын орлогч дарга Лин Фэнжэн, Тайванийн “Шинэ нам”-ын дарга Юу Мумин нар оролцсон байна.
Их газрын Хятад Тайвань арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үзэн олон арван жилийн турш нэгтгэх арга хэмжээ авсаар ирсэн. Тайвань үүнийг нь эсэргүүцэн тэмцсээр ирсэн түүхтэй. Тайванийг их газрын Хятад буюу манай урд хөрш цэргийн хүчээр нэтгэхээс авардаг байсан ганц улс нь АНУ. Гэтэл сүүлийн үед БНХАУ-ыг социалист үзэл бодлоос ангид, зах зээлийн бодлого явуулж байгаатай холбоотойгоор Тайванийн эрх баригчид хоёр Хятадыг нэгтгэх талаар нэлээд ул суурьтай бодлого явуулж байгаа. Хамгийн таагүй нь Тайвань руу зугатан гарсан “Гоминдан” намынхан нь их газрын Хятад төдийгүй Монгол, Буриад, Тува улсыг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг, түүнээ дэлхий дахинаа баталсаар ирсэн байдаг. Тайваньд хэвлэгдсэн дэлхийн газрын зураг дээр Монгол гэж улс байдаггүй Их Хятад гүрний нэг хэсэг байдлаар дүрсэлсэн байдаг байлаа. Гэхдээ Монгол ба Тайвань хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд сайжирсан болохоор Тайванийн хэвлэлийн үйлдвэрүүд нь Монголын газар нутгийг тусгаар улс гэж ялгаж харуулдаг болсон.
Хоёр Хятад төрийн үзэл бодлоос болж хоорондоо зөрчилддөг ч гэлээ газар нутгийн маргааны талаар санаа нэг байдаг бололтой нь ажиглагддаг. Японтой булаацалдаж байгаа Сэнкокү арлыг Тайвань ч адил булаацалддаг. Эх газрын Хятад маргаантай арлуудыг орчим усан онгоцоо оруулсны дараа Тайвань ч өөрийн усан онгоцоо оруулан БНХАУ-ыг дам дэмжиж байсан гэдгийг мартаж болохгүй.
Дашрамд сонирхуулахад, нанхиад иргэд Хуанди хааныг ихэд дээдлэн шүтдэг бөгөөд нум, сум, худаг, орон сууц, хувцас, гутал, хуанли зэрэг зүйлс зохиосон гэдэгт эргэлздэггүй. Мөн энэ хаан умардын нүүдэлчдээс сэргийлэхийн тулд Цагаан хэрэм байгуулах тушаал гаргаж байсан гэдэг. Ийм нөхцөлд коммунист эх газар ба капиталист Тайвань хоёр нэгдэн хааны тахилгын ёслолыг улс төрийн өндөр түвшинд явуулна гэдэг манайхаас эхлээд Вьетнам, Мьянмар, Орос, Энэтхэг гээд өөр олон улсын хувьд тун ч таагүй мэдээ юм.
Эх газрын Хятад нэгэнт дэлхийн хамгийн том эдийн засаг болж хувирсан бол Тайвань арал нь электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Хэрэв энэ хоёр үзэл суртлын маргааныг тэвчин нэгдвэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох бүх л үндэслэл тавигдах аж.
Нанхиад иргэдийг түүхэнд анх удаа нэгдмэл улс болгон зангидсан Цин Ши Хуандийн дурсгалыг хүндэтгэх Чинмин буюу манайхаар Ханш нээх өдөр нэртэй баярыг Хятад өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Баруун хойд Хятадын Шэнси мужийн Хуанлин гацаанд болсон тахилгын баярт оролцохоор их газрын Хятадаас төдийгүй хилийн чанадаас нэр алдартай 10 мянган нанхиад хүн хүрэлцэн иржээ. Хуанди хааныг тахих ёслолд Бүх Хятадын улс төрийн зөвлөгөөний төвийн дарга Лу Жангун, Тайваны “Гоминдан” намын орлогч дарга Лин Фэнжэн, Тайванийн “Шинэ нам”-ын дарга Юу Мумин нар оролцсон байна.Их газрын Хятад Тайвань арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үзэн олон арван жилийн турш нэгтгэх арга хэмжээ авсаар ирсэн. Тайвань үүнийг нь эсэргүүцэн тэмцсээр ирсэн түүхтэй. Тайванийг их газрын Хятад буюу манай урд хөрш цэргийн хүчээр нэтгэхээс авардаг байсан ганц улс нь АНУ. Гэтэл сүүлийн үед БНХАУ-ыг социалист үзэл бодлоос ангид, зах зээлийн бодлого явуулж байгаатай холбоотойгоор Тайванийн эрх баригчид хоёр Хятадыг нэгтгэх талаар нэлээд ул суурьтай бодлого явуулж байгаа. Хамгийн таагүй нь Тайвань руу зугатан гарсан “Гоминдан” намынхан нь их газрын Хятад төдийгүй Монгол, Буриад, Тува улсыг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг, түүнээ дэлхий дахинаа баталсаар ирсэн байдаг. Тайваньд хэвлэгдсэн дэлхийн газрын зураг дээр Монгол гэж улс байдаггүй Их Хятад гүрний нэг хэсэг байдлаар дүрсэлсэн байдаг байлаа. Гэхдээ Монгол ба Тайвань хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд сайжирсан болохоор Тайванийн хэвлэлийн үйлдвэрүүд нь Монголын газар нутгийг тусгаар улс гэж ялгаж харуулдаг болсон.
Хоёр Хятад төрийн үзэл бодлоос болж хоорондоо зөрчилддөг ч гэлээ газар нутгийн маргааны талаар санаа нэг байдаг бололтой нь ажиглагддаг. Японтой булаацалдаж байгаа Сэнкокү арлыг Тайвань ч адил булаацалддаг. Эх газрын Хятад маргаантай арлуудыг орчим усан онгоцоо оруулсны дараа Тайвань ч өөрийн усан онгоцоо оруулан БНХАУ-ыг дам дэмжиж байсан гэдгийг мартаж болохгүй.
Дашрамд сонирхуулахад, нанхиад иргэд Хуанди хааныг ихэд дээдлэн шүтдэг бөгөөд нум, сум, худаг, орон сууц, хувцас, гутал, хуанли зэрэг зүйлс зохиосон гэдэгт эргэлздэггүй. Мөн энэ хаан умардын нүүдэлчдээс сэргийлэхийн тулд Цагаан хэрэм байгуулах тушаал гаргаж байсан гэдэг. Ийм нөхцөлд коммунист эх газар ба капиталист Тайвань хоёр нэгдэн хааны тахилгын ёслолыг улс төрийн өндөр түвшинд явуулна гэдэг манайхаас эхлээд Вьетнам, Мьянмар, Орос, Энэтхэг гээд өөр олон улсын хувьд тун ч таагүй мэдээ юм.
Эх газрын Хятад нэгэнт дэлхийн хамгийн том эдийн засаг болж хувирсан бол Тайвань арал нь электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Хэрэв энэ хоёр үзэл суртлын маргааныг тэвчин нэгдвэл дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох бүх л үндэслэл тавигдах аж.
0 Сэтгэгдэл
зочин
Энэ хоёр хоёулаа адилхан муур.Монголыг залгих хүсэл хэн хэнд байгаа.Хулганаа залгиж байвал хар цагаан байх нь хамаагүй гээд өөрсдөө хэлчихсэн шүү дээ.Хүний юмыг хулгай хийгээд өөрийн болгохдоо гаршсан хүмүүс чинь энэ хятадууд.Энэ нь арай гайгүй муур гэсэн юм байдаггүй юм.
2014.04.08
























