Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Умард Солонгост хүнийг галаар шүршиж цаазалжээ
Умард Солонгост төрийн албаны түшмэл, тэдний гэр бүлийн 1200 хүнийг цаазалж, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт илгээхээр шийдвэрлэсэн байна. Төр, засаг, армийн 2000 албан тушаалтныг Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн хамсаатан гэж буруутгаж байгаа юм. Санкей сонинд бичсэнээр бол “Чан Сон Тхэкийн шууд тушаалыг биелүүлж байсан энэ 200 хүнийг Кан Коны цэргийн академийн буудлагын талбайд төрийн өндөр албан тушаалтнуудын нүдэн дээр буудаж цаазлах юм байна”. Ийн хэлмэгдүүлэх өргөн хүрээтэй ажлын эхлэл болж бөөнөөр хорих лагериудыг өргөтгөх ажил хийж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд бичсэнээр бол Чан Сон Тхэкийн 11 орлогчийг хэдийнээ цаазалжээ. Тэдний нэгийг нь бүр амьдаар нь галаар шүршигчээр шатааж цаазалсан байна. Түүнийг Олон нийтийн аюулгүй байдал сахиулах яамны тусгай салааг өөрийн хувийн хамгаалалтын алба болгон хувиргаж, энэ нь удирдагч Ким Чен Уны хувийн хамгаалалтын түвшинд хүртэл өсгөсний нь төлөө ийм цааз сонгон цээрлүүлжээ.
Мөн БНАСАУ-ыг удирдагчийн авгын эгч, өмнө нь Кубад элчин сайдаар сууж асан түүний гэр бүлийн хүнийг цаазалсан юм.
Ийм их хэлмэгдүүлэл явуулсны дараагаар БНАСАУ-д албан тушаалын наймаа газар авч байгаа хэмээн Японы сэтгүүлчид бичиж байна. Тэдний бичиж байгаагаар бол Ардын армийн албан тушаал гэхэд л 5-20 мянган ам.доллар, хөдөө мужийн түшмэлийн албан тушаал гэхэд л 800 орчим ам.доллар хүрч байгаа гэнэ.
mongold ded said 200 saia tugrug, said iumuu ih hyrliin gishyynii syydal 1 terbum tigriugiin hanshtai
Умард Солонгост төрийн албаны түшмэл, тэдний гэр бүлийн 1200 хүнийг цаазалж, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт илгээхээр шийдвэрлэсэн байна. Төр, засаг, армийн 2000 албан тушаалтныг Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн хамсаатан гэж буруутгаж байгаа юм. Санкей сонинд бичсэнээр бол “Чан Сон Тхэкийн шууд тушаалыг биелүүлж байсан энэ 200 хүнийг Кан Коны цэргийн академийн буудлагын талбайд төрийн өндөр албан тушаалтнуудын нүдэн дээр буудаж цаазлах юм байна”. Ийн хэлмэгдүүлэх өргөн хүрээтэй ажлын эхлэл болж бөөнөөр хорих лагериудыг өргөтгөх ажил хийж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд бичсэнээр бол Чан Сон Тхэкийн 11 орлогчийг хэдийнээ цаазалжээ. Тэдний нэгийг нь бүр амьдаар нь галаар шүршигчээр шатааж цаазалсан байна. Түүнийг Олон нийтийн аюулгүй байдал сахиулах яамны тусгай салааг өөрийн хувийн хамгаалалтын алба болгон хувиргаж, энэ нь удирдагч Ким Чен Уны хувийн хамгаалалтын түвшинд хүртэл өсгөсний нь төлөө ийм цааз сонгон цээрлүүлжээ. Мөн БНАСАУ-ыг удирдагчийн авгын эгч, өмнө нь Кубад элчин сайдаар сууж асан түүний гэр бүлийн хүнийг цаазалсан юм.
Ийм их хэлмэгдүүлэл явуулсны дараагаар БНАСАУ-д албан тушаалын наймаа газар авч байгаа хэмээн Японы сэтгүүлчид бичиж байна. Тэдний бичиж байгаагаар бол Ардын армийн албан тушаал гэхэд л 5-20 мянган ам.доллар, хөдөө мужийн түшмэлийн албан тушаал гэхэд л 800 орчим ам.доллар хүрч байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
2014.10.03
























