Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Бушийн гэр бүлээс гурав дахь Ерөнхийлөгч төрөх үү
АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Флорида мужийн захирагч асан Жеб Буш өрсөлдөх эсэхээ энэ онд шийднэ хэмээн мэдэгджээ. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Бушийн хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ нэгэн цагт дэвшинэ гэдэг яриа таамаг эртнээс гарч байсан. Харин тэр яриа 2016 онд биеллээ олж магадгүй нь бололтой. Хэдийгээр Жеб Буш эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа ч аав, ахынхаа зам мөрөөр замнаж, Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд үзээд алдах өндөр магадлалтай байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Хэрэв түүнийг нэр дэвшвэл дэмжиж, хандив өргөх хүмүүс ч олон байгаа бөгөөд эхнээсээ түүний туслахад хандаж байгаа гэнэ. Жеб Буш өрсөлдөхөөр шийдвэл сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтонтой хүч үзэх болно. Хоёулангийнх нь гэр бүлийн хүн Цагаан ордны эзэн байсны хувьд тэдний хоорондо маш ширүүн тулаан болох нь ойлгомжтой. Гэхдээ түүнээс өмнө тэд хоёулаа нэр дэвших болсноо албан ёсоор нийтэд мэдэгдэж, намынхаа дотоод сунгаанд ялах ёстой юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан