Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Киевт буудалцаан боллоо
Украйнд төр эргүүлсэн “Майдан”-ыг зохион байгуулах гол хүч болж байсан хэт үндсэрхэг “Барууны сектор” намын идэвхтэн гишүүдийн зэвсгийг нэн даруй хураах шийдвэрийг тус улсын парламент гаргалаа. Ингэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.
Гуравдугаар сарын 28-нд “Барууны сектор”-ын идэвхтнүүд өөрийн толгойлогчдын нэг Саша Билыйг цагдаагийн тусгай хүчин устгасны дараа Парламентын ордныг дайран эзлэх гэж оролдсон. Гуравдугаар сарын 31-нд энэ намын нэгэн идэвхтэн согтуу үедээ Украйны сайн дурын хамгаалах хүчний хүмүүс рүү гал нээж гурван хүнийг шархадуулсан. Буудалцаан болсны дараа цагдаа нар хэргийн эзнийг баривчилсан ч нам нэгтнүүд нь олноор хүч түрэн суллаж аваад зугатсан байна. Иймд Украйны шинэ эрх баригчид “Барууны сектор”-ын идэвхтнүүдийн зэвсгийг хураагаагүй цагт Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн тайван явуулах боломжгүй гэж үзсэн бололтой.
Энэ зуур Украйны Засгийн газар Олон улсын валютын сан, Европын холбоо, Америкаас мөнгөн тусламж ирэхийг хүлээлгүйгээр бие даан мөнгө олох овжин арга сэджээ. Тэд Америкаас тусламжаар ирсэн армийн хангалтын багц бэлэн хоолыг интернэтээр зарж эхлэв. Гуравдугаар сарын сүүлээр Киев Вашингтонд хандан сум, зэвсэг, тагнуул ба нууц холбоо барих сүүлийн үеийн төхөөрөмж, онгоцны түлш гэх мэт зүйлсээр туслахыг хүссэн юм. Гэвч Америкчууд иймэрхүү үхэл тарьж болзошгүй зүйлсээр туслах боломжгүй гээд татгалзсан.
Гэсэн хэдий ч Барак Обама нь Украйны Ерөнхий сайд Яценюктай Цагаан ордонд уулзах үеэрээ “Та нарт хүчирхэг дэмжлэг ирнэ гэдэгт итгэлтэй байж болно” гэсэн юм. Ингээд хүчирхэг тусламж болгож Америкийн армид хээрийн нөхцөлд цэргүүдэд өгдөг нэг удаагийн багц бэлэн хоол 300 мянгыг Украйн руу явуулахыг тушаасан аж.
Эдгээр 300 мянган багц бэлэн хоол нь 25 мянган хайрцаг болсон бөгөөд өнгөрсөн сарын 29-нд бүгдийг нь Украйнд хүргэжээ. Гэхдээ хоол байгаа ч мөнгө байхгүй хэвээр тул эдгээр багц хоолыг нэг бүрийг нь 109 гривнээр үнэлэн зарж эхэлсэн байна. Авахыг хүссэн хүн “УНIМА” интернэт дэлгүүрт хандан зөвхөн “Приватбанк” банк руу мөнгөө гуйвуулсны дараагаар америк цэргийн хоолыг авах боломжтой. Дашрамд сонирхуулахад, энэ банк нь “Майдан”-ы гол санхүүжүүлэгч , одоо Днепропетровск мужийн амбан захирагч болсон олигархи Коломойскийн өмч ажээ.



AMAERIKUUD BELEN HOOLOOR SHAGNAJEE HUURHII,TENEG HOHOOLUUD
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Украйнд төр эргүүлсэн “Майдан”-ыг зохион байгуулах гол хүч болж байсан хэт үндсэрхэг “Барууны сектор” намын идэвхтэн гишүүдийн зэвсгийг нэн даруй хураах шийдвэрийг тус улсын парламент гаргалаа. Ингэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.Гуравдугаар сарын 28-нд “Барууны сектор”-ын идэвхтнүүд өөрийн толгойлогчдын нэг Саша Билыйг цагдаагийн тусгай хүчин устгасны дараа Парламентын ордныг дайран эзлэх гэж оролдсон. Гуравдугаар сарын 31-нд энэ намын нэгэн идэвхтэн согтуу үедээ Украйны сайн дурын хамгаалах хүчний хүмүүс рүү гал нээж гурван хүнийг шархадуулсан. Буудалцаан болсны дараа цагдаа нар хэргийн эзнийг баривчилсан ч нам нэгтнүүд нь олноор хүч түрэн суллаж аваад зугатсан байна. Иймд Украйны шинэ эрх баригчид “Барууны сектор”-ын идэвхтнүүдийн зэвсгийг хураагаагүй цагт Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн тайван явуулах боломжгүй гэж үзсэн бололтой.
Энэ зуур Украйны Засгийн газар Олон улсын валютын сан, Европын холбоо, Америкаас мөнгөн тусламж ирэхийг хүлээлгүйгээр бие даан мөнгө олох овжин арга сэджээ. Тэд Америкаас тусламжаар ирсэн армийн хангалтын багц бэлэн хоолыг интернэтээр зарж эхлэв. Гуравдугаар сарын сүүлээр Киев Вашингтонд хандан сум, зэвсэг, тагнуул ба нууц холбоо барих сүүлийн үеийн төхөөрөмж, онгоцны түлш гэх мэт зүйлсээр туслахыг хүссэн юм. Гэвч Америкчууд иймэрхүү үхэл тарьж болзошгүй зүйлсээр туслах боломжгүй гээд татгалзсан.
Гэсэн хэдий ч Барак Обама нь Украйны Ерөнхий сайд Яценюктай Цагаан ордонд уулзах үеэрээ “Та нарт хүчирхэг дэмжлэг ирнэ гэдэгт итгэлтэй байж болно” гэсэн юм. Ингээд хүчирхэг тусламж болгож Америкийн армид хээрийн нөхцөлд цэргүүдэд өгдөг нэг удаагийн багц бэлэн хоол 300 мянгыг Украйн руу явуулахыг тушаасан аж.
Эдгээр 300 мянган багц бэлэн хоол нь 25 мянган хайрцаг болсон бөгөөд өнгөрсөн сарын 29-нд бүгдийг нь Украйнд хүргэжээ. Гэхдээ хоол байгаа ч мөнгө байхгүй хэвээр тул эдгээр багц хоолыг нэг бүрийг нь 109 гривнээр үнэлэн зарж эхэлсэн байна. Авахыг хүссэн хүн “УНIМА” интернэт дэлгүүрт хандан зөвхөн “Приватбанк” банк руу мөнгөө гуйвуулсны дараагаар америк цэргийн хоолыг авах боломжтой. Дашрамд сонирхуулахад, энэ банк нь “Майдан”-ы гол санхүүжүүлэгч , одоо Днепропетровск мужийн амбан захирагч болсон олигархи Коломойскийн өмч ажээ.




0 Сэтгэгдэл
2014.04.02
2014.04.02
























