Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Луврын музейд хонь оруулжээ
Францын фермерүүд эсэргүүцлээ тун өвөрмөц байдлаар илэрхийлэв. Тэд Засгийн газраас жижиг ба дунд фермерийн аж ахуйн талаар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа арга хэмжээг эсэргүүцэн Луврын музейн танхимуудаар хонь аялуулав. Дөрөвдүгээр сарын 1-нд батлагдах арга хэмжээ нь фермерийн жижиг аж ахуйнуудыг хаах, өрсөлдөх чадвар өндөртэй цөөн хэдэн том фермийг үлдээх гэсэн гол зорилготой ажээ. Хэрэв энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл жижиг аж ахуйтай олон арван мянган хүн ажилгүй болно гэж фермерүүд үзсэн байна. Улмаар энэхүү явцуу арга хэмжээгээ зогсоохгүй бол хэдэн мянган ферм музейн үзмэр шиг амьгүй болно гэсэн утга илэрхийлэхтэй зэрэгцэж Францын төдийгүй Европын холбооны анхаарлыг татахын тулд ийнхүү дэлхийд алдартай музей руу хонь тууж оруулжээ.
Фермерүүд өөрийн аж ахуйгаас авчирсан олон арван хонийг Луврын музей рүү хүчээр туун оруулахад хамгаалагч нар нь яаж ч чадаагүй байна. Музей үзэхээр ирсэн олон зуун хүний өмнө хонинууд танхимуудаар майлан гүйлдэж бөөн дуулиан тарив. Энэ ажиллагааны явцад музейн нэг ч үзмэр, фемерүүдийн нэг ч хонь гэмтэж бэртээгүй гэнэ.
Лувр нь дэлхийн эрт ба эдүүгээгийн урлаг, соёл, түүхийн ховор нандин олон үзмэртэй, дэлхийн хамгийн томд тооцогддог музей юм. Энд Леонардо Да Винчийн “Жоконда” уран зураг, Эртний Грекийн уран барималчдын бүтээсэн “Милосын Венера” гээд олон зуун суут бүтээл дэлгээстэй байдаг. Луврын музейг жилд дунджаар арван сая гаруй жуулчин үзэж сонирходог.



Францын фермерүүд эсэргүүцлээ тун өвөрмөц байдлаар илэрхийлэв. Тэд Засгийн газраас жижиг ба дунд фермерийн аж ахуйн талаар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа арга хэмжээг эсэргүүцэн Луврын музейн танхимуудаар хонь аялуулав. Дөрөвдүгээр сарын 1-нд батлагдах арга хэмжээ нь фермерийн жижиг аж ахуйнуудыг хаах, өрсөлдөх чадвар өндөртэй цөөн хэдэн том фермийг үлдээх гэсэн гол зорилготой ажээ. Хэрэв энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл жижиг аж ахуйтай олон арван мянган хүн ажилгүй болно гэж фермерүүд үзсэн байна. Улмаар энэхүү явцуу арга хэмжээгээ зогсоохгүй бол хэдэн мянган ферм музейн үзмэр шиг амьгүй болно гэсэн утга илэрхийлэхтэй зэрэгцэж Францын төдийгүй Европын холбооны анхаарлыг татахын тулд ийнхүү дэлхийд алдартай музей руу хонь тууж оруулжээ.Фермерүүд өөрийн аж ахуйгаас авчирсан олон арван хонийг Луврын музей рүү хүчээр туун оруулахад хамгаалагч нар нь яаж ч чадаагүй байна. Музей үзэхээр ирсэн олон зуун хүний өмнө хонинууд танхимуудаар майлан гүйлдэж бөөн дуулиан тарив. Энэ ажиллагааны явцад музейн нэг ч үзмэр, фемерүүдийн нэг ч хонь гэмтэж бэртээгүй гэнэ.
Лувр нь дэлхийн эрт ба эдүүгээгийн урлаг, соёл, түүхийн ховор нандин олон үзмэртэй, дэлхийн хамгийн томд тооцогддог музей юм. Энд Леонардо Да Винчийн “Жоконда” уран зураг, Эртний Грекийн уран барималчдын бүтээсэн “Милосын Венера” гээд олон зуун суут бүтээл дэлгээстэй байдаг. Луврын музейг жилд дунджаар арван сая гаруй жуулчин үзэж сонирходог.




0 Сэтгэгдэл
























